Бусад хүмүүс

Амжилтад хүрмээр байвал илжиртлээ унт.

Өмнөх лайв нэвтрүүлгээр хэрхэн багтаа үр дүнтэй хүн байх талаар ярьсан байгаа. Өнөөдөр бид багтаа үр дүнтэй байхын тулд хувь хүн үр өгөөжтэй бүр бүрэн чадлаараа үйл ажиллагаа явуулах, ажиллах, амьдрах боломжтой хүн байх ёстой. Хувь хүний бүтээмж хамгийн дээд төвшиндөө хүрэхэд туслах нэг зүйл нь бид нарын эрүүл мэнд байдаг. Эрүүл биед саруул ухаан оршино.

Тэгвэл өнөөдрийн нийтлэлээр та бүхэнд эрүүл мэндэд нөлөөлөх энгийн бөгөөд хамгийн чухал ч тэр болгон яригдаад байдаггүй нойрны тухай бичихээр шийдлээ.

Саяхан би Таиландад чуулга уулзалт зохион байгуулж байх үед манай байгууллагын “Techstars” үүсгэн байгуулагч амжилттай энтрепренер David Brown гэдэг хүн оролцогчдод хуваалцсан нэг сонирхолтой зүйл нь өдөр болгон 9 цаг унтдаг тухай байв. Энэ яриаг олон хүн сонсоод дотроо энтрепренер хүний ажлын ачаалал, ажил амьдралын тэнцвэрийн талаар бодсон нь дамжиггүй. Би ч гэсэн гайхаж байснаа нуух юун. Гэхдээ удаан хугацаанд судлаад үзэхэд унтаад алдагдаж буй цагийн хариуд бие болон сэтгэхүйд гарч байгаа энергийн болон бусад төрлийн нөхөн сэргээлтийг харвал ашигтай тохиролцоо болж байгаа юм.

Тэгвэл одоо Berkeley-ын их сургуулийн судлаачийн гаргасан хүн унтах үед хүний биед ямар нөлөөлөл үйлчилгээ болдог талаар зарим хэсгийг та бүхэнд хүргэж байна.

Хүн унтаж байх үед хүний тарих богино хугацааны мэдээлэл хадгалах хэсгээ суллаж унтсаны дараа шинэ мэдээлэл хадгалах боломжтой болдог байна. Тэгэхээр бид бүхэн хангалттай унтаагүй нөхцөлд шинэ мэдээллийг хүлээж авж тархиндаа хадгалах нь боломжгүй зүйл гэсэн үг. Сайн унтаагүй нөхцөлд хэдийгээр та гоё шинэ туршлага мэдэрч байгаа ч гэсэн шинэ зүйл сонсож, сурсан ч гэсэн тэдгээр зүйлүүд маань ой санамж болон тархинд хадгалагдахгүй.
Хэрвээ хангалттай унтаагүй нөхцөлд бидний тархинд beta amoyliod гэсэн хортой уураг ялгардаг. Энэ уураг нь биднийг сэрүүн байгаад стресстэх үед тархинд хуримтлагддаг бөгөөд унтаж байх үед тархины систем нь өөрөө энэ Beta amoyliod хортой уургийг угааж тархины ний системээс гаргадаг байна. Хэрвээ бид хангалттай унтахгүй бол энэ уураг хуримтлагдсанаар ирээдүйд урт хугацаандаа алзхаймерийн өвчний суурийг өөртөө тавих эрсдэлийг өсгөдөг байна.
Тархинд гарч байгаа нөлөөллөөс гадна хангалттай унтсан болон унтаагүй хүмүүст физиологийн олон ялгаа гардаг. Жишээ нь өдөрт зөвхөн 5–6 цаг унтдаг эрэгтэй хүмүүсийн биед ялгарч байгаа тестострыний хэмжээ өөрөөс нь 10 дахин хөгшин хүний хэмжээтэй тэнцэхээр бага ялгардаг байна. Ингэснээр бага унтдаг эрэгтэй хүний эрүүл мэнд нэг ёсондоо 10 насаар хөгшин хүнтэй адилхан болно.
Үүнээс гадна хүйс үл харгалзан хангалттай унтаагүй хүний биед ялгарах ёстой байдаг метаболизмын эсрэг янз бүрийн эсүүдийн тоон маш их хэмжээгээр багассан байдаг. Та өчигдөр дөрвөөс таван цаг унтсан бол өнөөдөр таны хорт хавдрын эсрэг тэмцэх эс нь 70 хувиар буурсан байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хангалттай унтахгүй байх нь хорт хавдарт шууд нөлөөлөх эрсдэл гэж авч үзсэн. Мөн унтаж байх нөхцөлд бидний зүрх судасны системд шинэчлэлт явагддаг байна. Тэгэхээр бид гүн унталтын нөхцөлд ороход цусны даралт буун зүрхний цохилт тайвширдаг бол хангалттай унтаагүй нөхцөлд зүрхний шигдээс болох нөхцөл 200 хувиар өсдөг байна.
Хүний сэрүүн байх хамгийн дээд хугацаа бол өдөрт 16 цаг бөгөөд үүнээс уртсаад ирэхээр хүний бие шууд өөрийнхөө тарих, биед хортой нөлөөнүүдийг урт хугацаандаа учруулж эхэлдэг. Хамгийн дээд хязгаар нь 16 цаг сэрүүн байгаад 8 цаг унтах байсан бол сүүлийн шинэ судалгаанаас харахад 8 цаг 30 минут унтаж байж хүн бүтэн эффектив авдаг гэсэн үр дүн шинээр гарсан байгаа. Мөн ажлын 5 өдрийн нойрыг хагас сайн бүтэн сайнд нөхөх боломжгүй. Нэгэн шинэ судалгаан дээр энэ таамаглалыг буруу гэж баталсан байдаг. Та өнөөдөр хангалтгүй унтчихаад маргааш нь юм уу өөр 24 цагийн эргэлтийн үер өмнөх өдрийн нойрыг нөхөн нь гэдэг нь бие физиологийн хувьд боломжгүй.
Эцэст нь хэлэхэд бид бүгд ажилтанд хүрэх, амьдралын дараагийн төвшинд хүргэх, бүтээмжээ өсгөх аз жаргалтай байхын төлөө явж байгаа. Тэгэхээр бид өөрийн биендээ хийж болох байгалын бүхэл аргууд, мэдээллүүдийг цуглуулж байх хэрэгтэй. Өнөөдрийн нийтлэлээрээ хэнээс ч үл хамааран биендээ хийх боломжтой унтах буюу нойр гэдэг зүйл нь бидний бусад амьдралын хүчин зүйлд хэр их нөлөөтэй талаар мэдээлэл хүргэлээ гэж бодож байна.

За тэгээд бүгдэд нь амжилт дараагийн нийтлэлээр уулзацгаая.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close