Бусад хүмүүс

Самбар дээр компьютер зурж, хичээлээ заадаг багшийг Microsoft дэмжихээр болжээ

Ганын Кумаси хотын багш Ричард Акото самбар дээр Mircosoft-ын Word программыг зурж, хичээлээ орж байгаа зураг цахим орчинд тархаж, олон хүний анхаарлыг татжээ.

“Ганад мэдээллийн технологийн хичээл орно гэдэг хөгжилтэй шүү” хэмээн бичсэн түүнийг нийтлэлийг олон мянган хүн бусадтай хуваалцаж, үр дүнд нь Microsoft компани түүнд шинэ компьютер өгөхөөр болсон аж.

2011 оноос хойш түүний багшилдаг сургууль компьютергүй болсон хэдий ч дунд ангийн сурагчид ахлах ангид орохын тулд мэдээллийн технологийн шалгалт өгсөн хэвээр байгаа учраас хичээлээ ингэж ордог байжээ.

Тэрээр “Би анх удаа ингэж хичээл орсон тохиолдол энэ биш. Хичээл орох бүртээ л ийм байдлаар сурагч нартаа шинэ зүйл зааж өгдөг байлаа. Үргэлж л Facebook-т зураг оруулж, бусдын зүйлийг хуваалцдаг байсан ч ингэж олон хүний анхаарлыг татна гэж бодож байсангүй” хэмээн Quartz-д өгсөн ярилцлагадаа дурдсан аж.

Ингээд Microsoft-ын Африк дахь төлөөлөгчийн газраас Ричард Акотод шинэ компьютер болон сургалтын материал өгөхөөр болжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close