Бусад хүмүүс

Атаархал, хов жив хэзээ ч сайн юманд хүргэхгүй

Монголд авилгал, архидалт гэсэн хөгжлийн саадаас гадна бас нэг аюул байгаа нь хов жив юм. Хэнтэй ч уулзсан хов ярина, хүн муулна, дараа нь тэр ховондоо хутгана.
Дарга нар нь ховоор ажлаа явуулж, хов зөөснөөр хүнийг үнэлж буй нь хөгжлийн гол садаа болж байна. Хов яригчид, хов зөөгчид дэвшин дэгжиж ховыг бүүр мэргэжлийн түвшинд хөгжүүлж байна. Хов зөөгчдийн хорчин алба бий болсон мэт, Төрийн алба нь хүртэл төрлийн алба болчихлоо. Мэдээллийн хар шуурга, хов живэнд монголчууд бид маш их автаж байна. Энэ нь байгалийн гамшиг хар салхи, цунами, газар хөдлөлт, түймэр зэргээс ч аюултайгаар ард олны сэтгэлд гүнзгий нөлөөлдөг болохыг түүх бэлэхнээ харуулсан. Хов ярьж, ховоор мэдээлэл хийн, харлуулах тактик барих биш, шинжлэх ухаанаа хөгжүүлж, хөгжлийн бодлого ярьж, хөгжлийн гарц дэвшүүлэн хөгжиж дэвшин, урагшлан босгож, бүтээн байгуулах хэрэгтэй байна. Асар том газар нутагтай, асар их баялагтай, аугаа их түүхтэй ард түмэн хөмөрсөн тогооны дор мэт хэдэн биенээ муулж, хэдэн биендээ хов зөөсөөр харанхуй бүдүүлэг чигээрээ ядуурлын туйл болсон хэвээрээ үлдлээ.

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Heya i’mi am for the first time here. I came acrossfound this board and I find It trulyreally useful & it helped me out a lotmuch. I hope to give something back and helpaid others like you helpedaided me.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close