Бусад хүмүүс

Кэйт Миддлтон Меганд хүнд зүйлийг давахад нь тусалж байна

Их Британийн ханхүү Харригийн хуримын өмнө Кэйт Миддлтон, Меган Маркл нар бие биедээ дургүй гэсэн яриа гарч байсан билээ. Хэвлэлүүд Харригийн ах Уильямын эхнэр Кэйтийг Меган гарч ирснээр алдар хүндээ алдана гэж айж байгаа гэж бичиж байсан юм. Харин Меган хадам ахынхаа эхнэрийг хэт ихэмсэг гэж үздэг байсан гэх. Тэгвэл Кэйт Миддлтон, Меган Маркл нар Уимблдоны финалыг хамтдаа үзэж, сайн найзууд шиг харагдаж байсан нь олны цуу яриаг дарж чаджээ. Хатан хааны гэр бүлтэй ойр эх сурвалжийн ярьснаар Кэйт, Меган хоёр үнэхээр сайн найзууд болсон гэнэ. Сүүлийн үед тэдний нөхөрлөл бүр бат бэх болж байгаа аж. Чухамдаа Кэйт л Меганд гэр бүлийнхэнтэйгээ учраа олоход нь тусалж байгаа аж.

Меганы аав Томас Маркл охиныхоо хуримын дараа хэвлэлд дуулиантай ярилцлагууд өгч, хатан хааны гэр бүлд дургүй байгаагаа ч илэрхийлсэн билээ. Үүнээс нь болж Меган аавтайгаа харьцахаа болих хэрэгтэй болжээ. Томас охиноосоо туслалцаа авахгүй, ганцаараа үхнэ гэж Меганыг сүрдүүлсэн юм. Тэрбээр мөн охиноо ач тусыг нь мартсан, өөрийнх нь тусламжтайгаар хатан хааны гэр бүлийн гишүүн болсноо мэдэхгүй байна гэх зэргээр буруутгаж байгаа аж.

Меган хатан хааны гэр бүлийн бусад гишүүдийн адил дуугүй байж, нөхцөл байдлын талаар ямар ч тайлбар хэлэхгүй байгаа билээ. Тэрбээр их шаналж, яахаа мэдэхгүй байгаа аж.

Харин Кэйт Миддлтон Меганы туулж байгаа зүйлийг сайн мэддэг, хэдэн жилийн өмнө хэвлэлүүд түүний гэр бүл рүү ч дайрч байсан учир Меганд зөөлөн хандаж, тусалж дэмжиж байгаа аж. Тэд байнга утсаар ярьж, Меган долоо хоног бүр Кэйт дээр зочилж ирдэг гэнэ. Кэйт Миддлтон гурван хүүхэдтэй учир их завгүй ч Меганд цаг гаргадаг талаар хатан хааны гэр бүлийн ойрын хүн нь “Vanity Fair” сэтгүүлд ярьжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close