Бусад хүмүүс

Трансжендер мисс Б.Солонго найз залуугаа ил болгож СОШИАЛ ЕРТӨНЦИЙГ ШУУЛИУЛАЖ БАЙНА

Дэлхийн трансжендер миссийн хамгийн том тэмцээн болох “Miss International Queen” тэмцээнд Монгол улсыг төлөөлөн мисс Б.Солонго оролцохоор болжээ. Олон улсын трансжендер охид, бүсгүйчүүдийн гоо сайхны олимп гэгддэг уг тэмцээнд энэ жил 28 улсын миссүүд өрсөлдөх юм. Ингээд Б.Солонгын талаар олны төдийлөн мэдэхгүй баримтуудыг хүргэж байна

Б.Солонго 25 настай. МУИС-д маркетинг менежментийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
Тэр буддын шашинтай.
Тэр олон улсын трансжендер миссийн тэмцээнд оролцсон анхны монгол оролцогч.
2015 онд олон улсын 2000 гаруй трансжендер мисс бүсгүйчүүд оролцсон “International Miss Queen” тэмцээнд амжилттай оролцон, 8-р байрт шалгарсан.

Б.Солонго англи, орос хэлтэй.
Тэр чөлөөт цагаараа гольф тоглох, спортоор хичээллэх дуртай.
Тэр Олон улсад улсаа төлөөлж байсан.
НҮБ-ийн “Азид ЛГБТ байх нь” хүний эрхийн чуулга уулзалтад Монгол Улсаа төлөөлөн оролцсон.

Б.Солонго дуучин Нара, загвар өмсөгч Төгс нарын хамт Z24 нислэгийн компаний нүүр царай болсон.
Тэр нэр бүхий олон сэтгүүлийн коверийг чимж, сурталчилгаанд тоглож байсан.

Түүний албан ёсны нэрийг Билгүүн гэдэг.
Тэр 2015 онд трансжендер охид, бүсгүйчүүдийн дунд зохион байгуулсан “Mongolian Beauty Queen” тэмцээний ялагч.
Тэр 25-р суваг телевизийн 21000 реалити шоунд оролцсон.
Б.Солонго олон телевизийн гоо сайхны нэвтрүүлэг хөтлөж байсан.
Тэр фэйсбүүк сүлжээнд 110 мянган дагагчтай.
“Miss International Queen” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт гуравдугаар сарын 9-ны өдөр Тайланд улсын Паттайя хотод болно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close