Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Гурван баг плей-оффын хоёрдугаар шатанд тоглох эрхээ авлаа

Спорт

Гурван баг плей-оффын хоёрдугаар шатанд тоглох эрхээ авлаа

NBA-ийн 2016-2017 оны улирлын плей-офф үргэлжилж байна. Өнөөдөр гурван тоглолт болж байгаагаа “Хьюстон Рокетс”-“Оклахома Сити Тандер” 105:99, “Сан Антонио Сперс”-“Мемфис Гризлес”-ийг 116:103-аар хожсон бол “Лос Анжелес Клипперс”-“Юта Жазз” багуудын тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байна.

Одоогийн байдлаар дорнод бүсээс “Клевлэнд Кавалейрс”, өрнөд бүсээс “Голден Стэйт Уорерз”, “Хьюстон Рокетс” хоёрдугаар шатанд шалгарсан аж.

Маргааш “Атланта Хакус”-“Вашингтон Визардс”, “Чикаго Буллз”-“Бостон Селтикс” багууд тоглоно.

“Сан Антонио Сперс”-“Мемфис Гризлес” хоёр плей-оффт тав дахь удаагаа таарсан нь энэ улирал байлаа. Өмнө нь “Сан Антонио” гурав хожиж, нэг хожигдсон юм. Өнөөдөр цуврал тав дахь тоглолт болоход Мемфис хотын баавгайнуудаас М.Конли 26 оноо, М.Газоль 17 оноо, Ж.Эннис 11 оноо, Ж.Грин 11 оноо, В.Картер 10 оноо, З.Рэндольф 9 оноо, 6 удаа самбараас бөмбөг авсан.

Талбай дээрээ тоглосон “Сан Антонио”-гоос К.Леонард 28 оноо, 6 оновчтой дамжуулалт, П.Миллс 20 оноо, Т.Паркер 16 оноо, Л.Алдриж 12 оноо, 9 самбар, Д.Ли 11 оноо, 8 самбар, М.Жинобили 10 оноо авч багаараа жигд тоглолтыг үзүүлсэн билээ.

 

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top