Бусад хүмүүс

Усны үхэрт хазуулсан Хятад жуулчин амиа алджээ

Африкийн Кени улсад жуучлалаар очсон БНХАУ-ын иргэн харамсалтайгаар амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Чан Мин Чуан гэх 66 настай эр Кени улсын нийслэл Найроби хотоос 90 км-ийн цаана байрлах Найваша нууранд очжээ.

Жуулчин эр тус нууранд очиж, матар болон усны үхрийн зургийг авахаар төлөвлөж байсан юм.

Энэ үед нэгэн усны үхэр жуулчны руу дайрч, хазсан байна. Тэрээр эмнэлэгийн тусламж авч чадалгүй амьсгал хураажээ. Мөн өөр хятад жуулчин усны үхэрт хазуулсан гэнэ. “Жуулчид нууранд хэтэрхий ойртсон” хэмээн гэрчүүд өгүүлсэн аж.

Энэ жил тус улсад зургаан хүн усны үхрийн дайралтад өртөж, амиа алджээ.

Б.Дэлгэрцэцэг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close