Бусад хүмүүс

Шоргоолж “зөв” хооллох нь буян их хураадаг, буруу хоолловол бүгд үхдэг гэнэ

Шоргоолж хооллох нь хэмжээлшгүй их буян хураадаг үйл юм. Шоргоолжинд хэзээ ч элсэн чихэр мах өгдөггүй та нар тэр аяараа хатаад тасраад үхсэн том шоргоолжны үүртэй таарч байсан байх яагаад тэгээд бүгд үхчихдэг вэ? Халуунд элсэн чихэр хайлаад шоргоолжны биед наалдаад хатдаг удалгүй элсэн чихэр наалдсан шоргоолжнууд чихэрний амтанд бие биенийгээ хэмлээд иддэг. тэгж бүүр үүрээр нь алж буруу үйл хийхээ болиорой мэдэхгүй нэгэндээ хэлээрэй хүмүүсээ.

Тэгэхээр юу өгдөг вэ гэвэл арвайн гурил шар тостой багсараад тэрийг бэлдэхэд гар ариун бодол ариун бэлдээд өгөхдөө хүртэл гар цэвэрхэн буян болж улам их үржээрэй гэж сайхан зүйл бодож хооллодог.

ТҮҮХ:Нэгэн хийдэд нэгэн лам шинээр шавилан суужээ. Тэрээр анх ирсэн өдрөөсөө эхлэн ихэд хичээнгүй, багшийнхаа зааж сургасан болгоныг их хурдан сайн сурдаг гайхалтай сайн шавь байжээ. Нэгэн өдөр багш нь энэхүү шавь маань ирээдүйд их юм дуулгах сайн шавь байна гэж бодоод сонирхон ирээдүйн зурлагыг нь зуран үзтэл яг 7 хоногийн дараа үхэхээр зурлагад буужээ. Тэгээд багш нь ихэд гайхан нөгөө багшид нь дуулган хэлэхэд тэрхүү багш нь зурхайг нь өөрөө зурж үзтэл бас л адилхан 7 хоногийн дараа үхэхээр буусан байна. Тийнхүү 2 багшийн зурлага нь яг адилхан гарч үүнээс гэтлэх арга чарга юу байна үзсэний эцэст бүхэл бүтэн тосгоны хүн амын хэмжээтэй хүмүүсийг цадтал хоол, хүнс өгвөл тэрхүү буяны шимээр амь хэлтэрч болох юм гэж үзжээ.Гэвч тийм их хоол хүнс хаанаас олох билээ юу ч гэсэн үхэхээс нь өмнө эцэг эхтэй нь уулзуулж ирүүлэхээр шийдээд 2 багш нь шавьдаа замдаа идэх жаал хүнс баглаж өгөн аав ээжид нь бас зориулж юм бэлдэж өгөн мордуулж нэгэн зүйлийг сайтар захин хэлэв: “Чи гэрийнхэндээ эдгээр зүйлсийг өгчхөөд яг 6 хоногийн дараа ирээрэй, нэг ч өдөр хоцорч болохгүй шүү” гэж сануулан сануулан захин захисаар явуулжээ.Нөгөөх шавь нь яг 6 хоногийн дараа иргэн иржээ. 2 багш нь 7 дахь өдөр буюу маргааш нь шавиа нэгэн өрөөний голд суулган дээрээс унах юу байна ойр орчим бас юу байна тэр бүх байгаа зүйлсийг холдуулан хоосон өрөө болгож үхэх шалтгаан юу байна тэр бүгдийг бүрэлдэх нөхцөл, шалтгаануудыг нь хааж өдөржин ажин суутал юу ч болсонгүй маргааш болжээ.
2 багш нь гайхан шавиасаа асууж чи өнгөрсөн 6 хоногт юу хийсэнгээ нэг бүрчлэн ярь гэв.
Шавь нь багшдаа би гэртээ очоогүй. 6 хоног авч явсан хүнсээрээ ууланд хонон шоргоолж хооллоод ирсэн гэж хэлжээ.

Ийнхүү шоргоолж хооллох нь бүхэл бүтэн тосгон хүн амыг хооллосонтой ижил их буян хураадаг болой. Буруу хооллосон хүмүүс бүтэн тосгон хүн ам үгүй хийж байна л гэж бод буян биш үе дамнасан нүгэл болох ажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close