Бусад хүмүүс

Бөөлжис цутгамаар ч асар их үнэ хүрдэг зүйлс

Дэлхий дээр алт, алмаз, тансаг автомашин гээд багагүй үнэд хүрдэг эд зүйл бишгүй нэг. Мэдээж энэ бүхэн сайхан, харсаар атал таатай байдаг.

Гэтэл хэнд ч хэрэггүй юм шиг, бүр бөөлжис цутгамаар зйүлүүд атлаа асар их үнэд хүрдэг тохиолдол бас байна. Амьтны ялгадас, шүүрэл булчирхай, адгуусны сард ирдэг цус гээд сэжиг хүрмээр боловч асар их үнэтэй зүйлсийн тухай энд өгүүлнэ.

10. Халимны бөөлжис

Эхнэр нөхөр Гэри, Анжела Уилльямс хоёр Английн Ланкашир гүнлэгийн Овертон суурингийн орчим зугаалж яваад наран шарлагын газраас бөөн саарал зүйл олсон нь халимны бөөлжис байж. Үүнийг үнэртэн бэлтгэхэд хэрэглэдэг, өөрөө маш хурц үнэртэй зүйл гэнэ. Ийм болохоор тэдний олсон 1,57 кг жинтэй энэ бөөлжис 70 орчим мянган доллараар үнэлэгдэх юм байна.

9. Өттэй бяслаг буюу Касу Марцу: хагас кг нь 100 доллар

Касу Марцу гэдэг бол зориуд ялзруулсан өттэй бяслаг. Энэ тансаг хоолыг бэлтгэхийн тулд нойтон бяслаг, ялаа хоёрын тусламжтай хийнэ. Баяслагаа буцалгасны дараа ялаанд тавьж өгөн авгалдай үүрлүүлнэ. Авгалдайнууд тусгай фермент ялгаруулан бяслаг маань зөөлөн наалдамхай болно.

Касу Марцуг идэхдээ харин нүдээ аньихгүй бол өт 15 см орчим үсэрдэг юм шүү дээ. Бас амьд өтнөөс жийрхдэг бол цаасан уутанд хийж байгаад барьж идэхэд зүгээр гэнэ.

Хэдийгээр энэ хоолыг хорьдог ч гэсэн нууцаар хийсээр, энэ нь 0,45 кг нь буюу нэг цунт нь 100 дполлараар үнэлэгддэг байна.

8. Хонины ихэсээр хийсэн маск 500 доллар

Алдарт Ким Кардашьян, Гарри Стайлза нараас эхлээд Виктории Бэкхэм нар Луза Дешемийн гоо сайхны салон руу хошуураад байдаг нь ердөө л хонины эхсээр хийсэн маск тавиулах гэж тэр гэнэ. Энэ бүтээгдхүүн нүүрний арьсыг хамгаалан тэжээж, үрэвслээс сэргийлдэг гэнэ.

Эхсийн иллдэс нь шинэ шинэ эд эс ургуулан арьсыг нөхөн сэргээдэг байна. Яахав хөлсний ч юм уу, цууны уусмал шиг үнэртэй байдаг ч маш эрчимтэй нөлөө үзүүлдэг юм байна.

7.Аяга нь 90 доллар хүрдэг амьтны ялгадсан кофе “Копи Лювак”

Энэ бол манай дэлхийн хамгийн үнэтэй кофе. Бэлтгэх нь ч хялбар. Кофены үрийг идсэн нэгэн төрлийн муур шиг амьтны кофены агуулгатай

ялгадсаар чанана. Муур, сохор номин зэрэг сүүн тэжээлтэн энэ амьтан кофены үрийг идсэний дараа ходоодны хүчилтэй нь нийлэн боловсорч исэлддэг байна.

Өнөөдөр “Копи Лювак”-ийг бүр үйлдврэлэлийн аргаар хийдэг болж сохор номинг тусгай торонд үржүүлэн ялгадсыг нь авдаг болжээ.

6.Шувууны сангасан маск 180 доллар

Байшингийн дээврийн хонгилоор дүүрэн байдаг шувууны сангас гоо сайхны бүтээгдхүүн гэж үү. Японы уламжлалт жороор бол хамгийн үнэтэй маскийг чухам л энэ сангасаар хийдэг байна. Өнөө ч ийм үйлчилгээ авах гэсэн эрэгтэй эмэгтэйчүүд сар бүр Shizuka New York салоныг зорьсоор л байгаа. Шувууны сангас нь нүүрний арьсыг зөөлөн, уян хатан болгохоос гадна сэргээж өгдөг гэнэ. Ийм ч болохоор бүр XYII зуунаас жүжигчид, гейша нар хэрэглэх болж японд алдаршсан юм байна.

5. Зааны ялгадсаар исгэсэн шар айраг лонх нь 100 доллар

Японы шар айрагны Sankt Gallen компани 2013 оноос шар айраг исгэх шинэ жор гаргасан нь кофейны үр, зааны ялгадас хоёрыг ашиглаж эхэлж. “Un, Kono Kuro” гэдэг энэ бүтээгдхүүн харьцангуй өндөр үнэтэй байсан ч тэр дороо л борлоод алга болж. Эднийх Тайландын Заан хамгаалах “Алтан гурвалжин” гэдэг сангаас 35 грамм ялгадсыг 99 доллараар худалдаж авдаг гэнэ.

4.Вампирын түрхлэг 950-1400 доллар

2013 онд Ким Кардашьян залуужуулах, арьс зөөлрүүлэх 1500 долларын үэнтэй үйлчилгээ хийлгэж байгаа зургаа Твиттерт тавьсан. Алабамагийн доктор Чарьлз Ранелс энэ бэлдмэлийг өвчтөний венийн судаснаас авсан цусаар хийдэг гэнэ. Энэ маск Холливудад бүр хаданд гарч, “Оскар”-ын шагнал гардуулах үеэр ийм бэлдмэлийн цуглуулга үнэд ордог болжээ.

3.Дахиад л хүний ялгадас. Жилд 13000 доллар ашигтай

Энэ эмийг бэлтгэхэд донор нь хамгийн гол нь цоо эрүүл байх шаардлагатай гэнэ. Хөлдөөсөн ялгадсаар хийсэн, хүний шулуун гэдэсний өвчнийг эмчлэхэд тустай энэ бэлдмэл үйлдвэрлэгч нь жилд 13000 долларын гүйлгээ хийдэг гээд л бодчих.

Өнөөдөр энэ эмийг америкийн 185 эмнэлэгт 2000 орчмыг илгээгээд байгаа гэнэ.

2.Шувууны үүрээр хийсэн шөл нэг таваг нь 40-60 доллар

Шувуун үүрээ браихын тул модны мөчир бүрийг зууж ирдэг болохоор энэ нь тэр чигтээ шүлс байдаг нь хамгийн чухал бүтээгдхүүн болж байгаа гэнэ. Энд их хэмжээний кальц, төмөр, магний болон калий агуулагдаж байдаг байна.

Шувууны үүрийг усанд хийгээд энэ бүхнийг дэвтээж уусмалаар нь шөл хийнэ. Ийм шөл хятадад бүр Тан улсын үеэс эхлэлтэй. Багтраа, ханиадаас гадна, арьсны өвчнийг анагаахад тустай. Нэг таваг шөл нь 40-50 доллар хүрдэг бол ийм хоол бэлтгэдэг зоогийн газар шувууны нэг кг үүрийг 2000 доллараар авдаг байна.

1.Скарлетт Йоханссоны ашигласан цаасан нусны алчуур 5300

Жүжигчин Скарлетт Йоханссон нусаа арчсан цаасан алчуураа 2008 онд дуудлага худалдаан дээр 5300 доллараар худалдсан.

Жүжигчин өөрөө телевизийн “Жейем Ленотой нэг үдэш” нэвтрүүлгээр “Миний коллеги Лено бид хоёр Сэмюэл Л.Жексоны цехээр явж байгаад надад цаасан алчуур өгөхөөр нь би нусаа нийгээд хадгалчихсан. Харин өнөөдөр ийм үнэд хүрлээ” гэжээ. Харин тэрээр энэ мөнгөө буяны үйлст хандивласан гэнэ. Нустай алчуур авсан хүн харин яасныг бүү мэд.

Эх сурвалж: www.assa.mn

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэлтэй

  1. From a graphic standpoint, they also that introduced the now-omnipresent “Flight” concept to MJ’s signature line. And all those signature details, embellishments, and tech are brought together by the beautiful combination of black, grey, and fire red that gives the shoe its name. Get a detailed look at this carefully-remastered take of the Air Jordan 4 Bred below, and mark your calendars for their May 4th release.

  2. Regulators accused the automakers of colluding at their annual “five-person team” technical meeting. BMW, Daimler, Volkswagen and its subsidiaries Audi and Porsche attended the meeting. The European Commission said that the technology affected by the plan should have reduced harmful nitrogen oxides emitted by diesel vehicles.

  3. I’m a teenager as well as I heard that you can in fact earn money for things like this. I’m experienced with computers and have good literature abilities and also I make sure I can create successful blogs/articles … On a different (type of) topic, would I be able to sign up with affiliate programs?.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close