Бусад хүмүүс

Үрийн шингэн гэж юу бэ?

Энэхvv байгалийн цэвэр, vнэт “бvтээгдхvvн” олон мянган жилийн турш хvмvvсийн сонирхлын төвд байсаар ирсэн. Тvvний замд олон хориглолт /бэлгэвч, жирэмслэлтийн эсрэг дааврын эм/ босговч нэг сэргэлэн “цэрэг” хvн амын өсөлтөнд нөлөөлөх жишээтэй.

Тvvнийг хориглоод байдаг атлаа гаралт нь багадаад ирэхээр санаа тань зовж эмчид хандах хvртэл санаа зовж байдаг зvйл бол vрийн шингэн юм.

Бvтэц

Үрийн шингэний бvтцийн 1-3% нь эр бэлгийн эс байдаг. Үvнээс гадна нимбэгний хvчил, жимсний хvчил, цайр, уураг, кали, хvхэр, зэс, магни, кальци, С, В 12 аминдэм гэх мэтийн 30 гаруй төрлийн … найрлаганд нь байдаг.

1 мл vрийн шингэнд 60-200 сая эр бэлгийн эс байдаг. Хэдий чинээ ойрхон секс хийнэ төдий чинээ vрийн шингэний хэмжээ багасдаг. Онолын хувьд эр нөхөр нь гэргийгээ “гурав угсран” “цохиж” чадвал төдий чинэ бие давхар болох магадлал багасдаг. Гэхдээ та vvнд сохроор итгэх хэрэггvй бөгөөд таныг жирэмслvvлэхэд нэг л сэргэлэн эр эс хангалттай гэж танд дээр хэлсэнийг мартуузай.

Тоон баримт

Нэг удаагийн дур тавилтаар эрчvvд дунджаар 2-10 мл vрийн шингэн ялгаруулдаг бөгөөд энэ нь ойролцоогоор цайны халбаганы хэмжээтэй юм. Гарахгvй сойгдсон хоног бvрд 0.4 г нэмэгддэг. Порно кинонд гардаг тэр их сперм нь эр хvний бахархлын хэмжээ биш . Харин ч эсрэгээрээ чанарын асуудлыг их муутгаж байгаа гэсэн vг.

Чанар

Хэвийн эр бэлгийн эс нь генетикийн бvх онцлогоо агуулсан жижигхэн толгой, хvзvv, сvvлтэй бөгөөд сvvл нь залуур мэтээр хөдөлж өндгөн эс рvv аваачдаг байна. Хоёр толгой, хоёр гартай, толгойгvй, бөгтгөр гэх мэт гажигтай эр эсvvд ч байдаг. Эдгээр “чанаргvйчvvд”-ийн тоо ихэсвэл эр хvн та асуудалтай боллоо гэсэн vг. Мөн ямар ч vед их халуун, архи хоёр vрийн шингэн, тvvн дотор буй эр эсийн чанарт муугаар нөлөөлдөг гэдгийг санаж явахад илvvдэхгvй л болов уу.

Амт

Үрийн шингэний амт эзэн нь ямар бvтээгдхvvн илvv тvлхvv хэрэглэдгээс шалтгаалдаг. Жимсний амтлаг шvvс, ханд, гvзээлзгэнэ, хан боргоцой, гаа зэрэг нь vрийн шингэний амтыг сайжруулдаг бол шар айраг гашуун болгодог. Сонгино сармис их хэмжээгээр хэрэглэдэг хvний vрийн шингэнийг амтлана гэдэг нэг их таатай зvйл биш. Харин vрийн шингэний амтанд өөрчлөлт орсон бол яаралтай эмчид хандах хэрэгтэй.
Үрийн шингэн нь их хэмжээний амин дэм агуулдаг бөгөөд эрч хvчний ундарга юм. Гэхдээ эмчилгээний өндөр ач холбогдолтой хэмээн хэтрvvлэн ойлгох хэрэггvй бөгөөд ходоодонд орсон vрийн шингэн нь бусад уургийн адил амин хvчил болж улмаар цусанд ордог ба концентраци нь таны биенд нөлөөлөөд байхаар их биш юм.

Хугацаа

• Эр бэлгийн эс нь 72 цагийн турш төмсөгөнд боловсордог бөгөөд 12 өдөр төмсөгний хавсраанд байдаг. Хэрэв та vр удмаа vлдээхийг хvсэж байвал хортой зуршил, архи тамхинаас 84 өдрийн турш татгалзах хэрэгтэй.

• Нас биенд хvрсэн vрийн сперматозоид хязгаарлагдмал хугацаагаар амьдардаг. Шинэлэг байдал, чанараа сарын хугацаанд хадгалдаг бөгөөд тvvнээс хойш хөгшрөн vхэж vрэгддэг ба сарнин бутарч өндгөн эс дотор тэжээл болдог .

• Бvх амьдралын туршдаа хvрэлцээтэй байлгахын тулд vрийн шингэнээ нөөж хадгалж бай гэдэг нь ташаа ойлголт юм. Бvх амьдралын тань туршид эр хvний биед нэг минутанд 50 000 эр эс боловсорч байдаг бөгөөд илvvдээд байгаа эр бэлгийн эсийг байгаль эх өөрөө зохицуулан шөнө гадагшлуулдаг байна.
• Үрийн шингэнийг тодорхой хэмд хөлдөөснөөр зуун жилийн дараа ч ашиглаж болох юм.

Хурд

• Үрийн шингэн биеэс гадагшлахдаа цагт 18 км/ц-ийн хурдтай шидэгддэг.

• Гар хангалгын vед 20 секундын дотор гарахад бэлэн болдог бол ердийн хурьцлын vед дунджаар 2 минутын дотор бэлэн болдог байна.

• Үтрээн дотор vрийн шингэн минутанд 3-3.5 мм-ийн хурдтай урагшилдаг.
• 1 см урагш хөдлөхөд 800 удаа сvvлээ хөдөлгөх хэрэгтэй болдог.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Санал болгох

Close
Close
Close