ДэлхийУлс төрчид

Өмнөд Солонгос болон түүний удирдагчдын түүх

1. Ли Син Ман (1948-1960) – Солонгосын эдийн засаг уналтад орсон
2. Юн Бо Зон (1960-1962) – огцорсон
3. Пак Чон Хи (1962-1979) – амь үрэгдсэн
4. Че Гю Ха (1979 – 1980) – цэргийн эргэлт хийсэн
5. Чон Ду Вон (1981-1988) – Ерєнхийлөгчийн хугацаа дууссны дараа цаазаар авах ял оноосон.
6. Ро Де У (1988-1993) Ерөнхийлөгчийн хугацаа дууссаны дараа 22 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
7. Kим Ён Сам (1993-1998) – 3-дахь ерөнхийлөгчийн үед шоронд хоригдож байжээ. Ерєнхийлєгч болсныхоо дараа ємнєх хоёр ерөнхийлөгчид шийтгэл оногдуулсан.
8. Kим Де Жун (1998-2003) – 5 дахь ерөнхийлөгчийн үед цаазын ял авсан Чон Ду Вон ерөнхийлөгчийн хамт шоронд хоригдож байжээ. Нобелийн энх тайвны шагналт ерөнхийлөгч.
9. Но Му Хён (2003-2008) – Ерөнхийлөгчийн үүрэгт ажлын дараа авлигын хэрэгт мөрдөн байцаалтын шатанд амиа хорлосон
10. И Мун Пак (2008-2013) – Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэсэн боловч авлигын хэрэгт сэжиглэн баривчлагдсан байна.
11. Пак Гин Хэ (2013 -2016) – Авлигын хэргээр баривчлагдаж 24 жилийн хорих ял, их хэмжээний мөнгөн торгууль хүлээсэн.
12. Мун Жэ Ин бол одоо байгаа ерөнхийлөгч юм.
Өмнөд Солонгос нь дэлхийн эдийн засгийн шилдэг 10 орны тоонд багтдаг. Улс төрийн дэглэмийн тогтвортой байдал нь үүнтэй ямар ч холбоогүй юм.

(Эх сурвалж: Рэнцэнхандын Сайхан-Уул)

НЭМЭЛТ:

Жил гаруйн хугацаанд мөрдөн шалгасны эцэст 2018 оны 4-р сарын 6-нд экс ерөнхийлөгч Пак Гин Хэ-д 24 жилийн хорих ял, их хэмжээний мөнгөн торгууль төлөх шийтгэл оногдууллаа. Экс ерөнхийлөгч Пак Гин Хэ Солонгосын шүүхээс түүнд оноосон 24 жилийн хорих ял, 16.8 сая америк долларын нөхөн төлбөр төлөх шийдвэрийг давж заалдахгүй, шүүх хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
Гэхдээ Пак Гин Хэгийн эсэргүүцлээс үл хамааран түүнийг ялласан прокуроруудын хүсэлтээр давж заалдах шатны шүүх хурал болох юм. Прокурорууд өмнөх шүүх хурлаар хүчингүй болгосон зарим шийтгэлийг сэргээхээр буюу ялыг нэмэгдүүлэхээр (30 жилийн хорих ял, дээр нь нэмээд 110.6 сая америк долларын торгууль) давж заалдах гэж байна.

2018 оны 3-р сарын 22-нд Пак Гин Хэ-гийн өмнөх ерөнхийлөгч И Мён Пакыг авилга, хээл хахууль, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр баривчлан саатуулж, шалгаж байна. Хэрэв И Мён Пакын гэм буруутай нь тогтоогдвол өмнөд Солонгосын шүүх түүнд бүх насаар нь хорих ял оноож болзошгүй байна.

Тэгвэл дээрх хоёрын өмнөх ерөнхийлөгч Ну Мү Хён (2003-2008)-той холбоотой авилгын хэргийг мөрдөн шалгах явцад тэрбээр гэрээслэл бичиж үлдээж, 2009 оны 5-р сарын 23-нд эгц өндөр хадан хавцлаас нисэж амиа хорлосон.

Түлхүүр үг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close