Бусад хүмүүс

Содатай ус жимс, ногооны бохирдлыг хамгийн сайн цэвэрлэдэг

Ихэнх хүмүүс хүнсэндээ хэрэглэдэг навчит ургамал, хүнсний ногоо, жимсийг буруу угаадаг. Энэ нь тухайн ногоо жимсэнд наалдсан бохирдлыг бүрэн цэвэрлэдэггүй гэсэн үг юм. Нарийн ногоо, навчит ургамал, жимс жимсгэнэ нь вакс, пестицид, химийн хорт бодис зэрэг элдэв бодисоор бохирдсон байдаг. Эдгээрийг бүрэн арилгалгүйгээр, буцалгаж болголгүйгээр хэрэглэх нь олон төрлийн өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг. Эзэгтэй нар ногоо, жимсийг угаахдаа цэвэр усаар булхах, хоёрт хлоржуулсан тусгай угаагч бодисоор зад угаах, гуравт, хүнсний содатай усаар зайлах гэсэн аргуудыг өдөр тутамдаа ашигладаг. Тэгвэл Массачусетусын Их сургуулийн эрдэмтэн судлаачид хүмүүсийн ногоо, жимс угаахдаа ихэвчлэн ашигладаг дээр дурдсан гурван төрлийн аргын аль нь илүү үр дүнтэй, бохирдлыг бүрэн гүйцэд арилгадаг болохыг шинжилжээ. Шинжилгээний дүн тун сонирхолтой гарсан бөгөөд энгийн хүнсний содатай усаар зайлсан ногоо, жимснии хальсанд наалдсан пестицид зэрэг бодисууд хамгийн сайн арилсан байна. Цэвэр усаар булхах нь 10 хувь орчим, хлоржуулсан тусгай бодисоор угаахад 50-60 хувийн үр дүнтэй байсан бол энгийн содатай усаар угаасан тохиолдолд 80-90 хувийн үр дүн үзүүлсэн байна.

Ногоо, жимсний бохирдлыг бүрэн цэвэрлэж чаддаг энгийн хэрнээ гайхалтай үр дүнтэй содатай усыг хэрхэн бэлдэх талаар танилцуулья.

1.5 литр усанд 1 амны халбага хүнсний сода хийж хутгана. Ногоо, жимсээ уг усандаа хийж 12-15 минут байлгана. Үүний дараа содатай уснаасаа гаргаж хүйтэн усаар зайлна. Ингээд л хальсандаа элдэв химийн бодисгүй, пестицидгүй ногоо, жимс бэлэн болно.

Жич: Жимс, ногоог содатай усанд хийснийхээ дараа гараа сайн угаахгүй бол жимс, ногоог барих үед түүний гаднах бохирдол, химийн бодисууд гарт наалдаж улмаар угааж цэвэрлэсэн жимс, ногоог эргээд бохирдуулдаг гэдгийг битгий мартаарай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close