Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Universal Pictures дуучин Мадоннагийн тухай кино бүтээнэ

Жүжигчин

Universal Pictures дуучин Мадоннагийн тухай кино бүтээнэ

Кино үйлдвэрлэлийн домогт студи Universal Pictures дуучин Мадоннагийн тухай намтарчилсан кино бүтээхээр шийджээ. Энэ тухайDeadline мэдээлсэн байна.
Мадонна
Universal Pictures энэхүү уран бүтээлээ “Blonde Ambition“ хэмээн нэрлэх аж. Алдарт дуучин бүсгүйн 1990 онд хийж байсан аялан тоглолт ийм нэртэй байсан билээ.
Related image
Киноны зохиолыг 2016 онд Элиз Холландер бичсэн бөгөөд шилдэг бүтээлүүдийн Холливудын алдарт хар жагсаалтад тэрээр тэргүүн байр эзэлж байсан юм.
Киноны үйл явдал Нью-Йорк хотноо 1980-аад онд өрнөх аж. Тухайн үед Мадонна өөрийн анхны цомгоо гаргахаар зүтгэж байсан үе. Кинонд Мадоннагийн дүрийг бүтээх эмэгтэй жүжигчний нэр одоогоор зарлагдаагүй байгаа аж.
Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top