Бусад хүмүүс

Яагаад заримдаа шөнө гэнэт сэрээд хөдөлж ч чаддаггүй вэ?

Шөнө сэрээд биеийн аль нэг хэсгийг хөдөлгөж чадахгүй байвал та нойрны мэдээгүйжүүлэлт болжээ гэж үзнэ. Энэ үзэгдэл сэрэх болон нойрны завсар үзэгддэг. Эхний үе шат унтахаас өмнө, хоёр дахь хэсэг нь хурдан нойрны хэсгээс сэрэнгүүт бий болно.

Гайхалтай ч гэлээ маш аймшигтай санагддаг, зарим нэг хүмүүс цочролд орох нь ч бий. Аргагүй биз дээ, өөрийнхөө биеийг удирдаж чадахгүй байхад хүн сандралгүй яах вэ. Энэ бол түгээмэл үзэгдэл бөгөөд бие махбодид ямар ч хор уршиг авчрахгүй болохыг мэдэж байх ёстой.

Унтаж эхлэхэд бие махбодь тайвширч сулардаг, оюун ухаан ч саармагжиж ирнэ. Харин шөнийн мэдээгүйжүүлэлтийн үед оюун ухаан сэргэг харин бие махбодь бүрэн суларсан байдаг, тиймээс хөдөлж чаддаггүй.

Хурдан нойрны үед булчингууд суларч мэдээгүй болсон, харин тархи сэрүүн байна гэсэн үг. Зарим нэг хүмүүст ийм үзэгдэл үзэгдэхгүй, харин зарим нэгэнд нь илүү их тохиолдох нь ч бий. Пенсильвани мужийн их сургуулийн судалгаанаас харахад, хүн төрөлхтний 8% нь ийм мэдээгүйжүүлэлтийг мэдэрсэн байгааг тогтоожээ. Мөн нойрны асуудалтай, сэтгэл санаа нь тогтворгүй байгаа, депресс, түгшүүрт автсан, мөн зарим нэг эмийн гаж нөлөөнөөс энэ үзэгдэл үзэгддэг.

Эрсдэлийн хүчин зүйл:

Дутуу нойр

Согтууруулах төрлийн ундаа эсвэл хар тамхинд донтох

Нойрны асуудал, үүнд нойрон дундаа чичрэх

Сэтгэл зүйн байдал

Нойрны дэглэм байнга алдагдах

Дээш харж унтах

Зарим нэг төрлийн эмнүүд /амин дэмийн дутагдлын үед уух эм/

Уг үзэгдэл нь хэдэн секунд эсвэл минутаар үргэлжилж болно, үүнийг анагаах эм гэж байхгүй.

Зөвхөн эзэн бие өөрөө л нойрны зөв дэглэм барьж, стресс зэргээсээ гарах хэрэгтэй.

Шөнийн мэдээгүйжүүлэлтээс салахыг хүсэж байгаа бол эмчид хандахаас илүүтэй амьдралынхаа хэв маягийг эрүүл болгох тал дээр анхаарна, ялангуяа нойрны эрүүл дэглэм барьж сурах хэрэгтэй. Мөн кофеин, никотин, согтууруулах төрлийн ундаа зэргээс татгалз.

Унтахаасаа өмнө цахилгаан хэрэгсэл бүү хэрэглэ. Шөнийн мэдээгүйжүүлэлт аймшигтай л санагдахаас бус эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй тул та тайван байх хэрэгтэй.

Амьдралын зөв дэглэм бариад эхлэхэд бүх зүйл хэвийн болоод ирнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close