Бусад хүмүүс

Эмэгтэйчүүдэд 5 төрлийн гэдэс байдаг. Тэдгээрийг хэрхэн арилгах вэ?

Эмэгтэй хүн бүр турж, илүү сайхан бие галбиртай болохыг хүсдэг билээ. Гэхдээ хүн бүрийн таргалдаг шалтгаан нь өөр, өөр байдаг учраас хэн нэгэн алдартны зөвлөсний дагуу бүх эмэгтэйчүүд турчихна гэж үгүй. Иймд хэрэв та турахыг хүсэж байгаа бол эхлээд өөрийнхөө таргалсан шалтгаанаа тодорхойлоорой. Тэгвэл дараах нийтлэлээрээ таргалалт үүсгэдэг 5 гол шалтгаан болон тухайн тохиолдол бүрт хэрхэн турахыг бичлээ.

Буруу хооллолтоос үүдсэн таргалалт

Суугаа ажил болон сахарын хэт их хэрэглээнээс ийм таргалалт үүсдэг. Тиймээс та эрүүл хооллолтын дэглэмийг сайтар сахиж, өглөөдөө гүйх гэх зэрэг хөнгөн дасгал хийгээрэй. Харин хооллолтын хувьд сахар агуулсан бялуу, гурилан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгаж, хүнсний ногоо, самар, жимсийг түлхүү ашиглаарай.

Тогтмол хооллодоггүй хүний таргалалт

Сууж ажилладаг бөгөөд тогтмол хооллодоггүй хүн ингэж таргалдаг. Хэрвээ та түргэн шуурхай арга хэмжээ авч чадвал санаа зовох зүйлгүй. Турахын тулд хүнсний ногоо, бүхэл бүрийн талх зэргийг түлхүү хэрэглэн, малын гаралтай өөх тосны хэрэглээгээ багасгаарай. Мөн хэт ачаалал өгөхгүй, хөнгөн дасгал хийж болно.

Хоол боловсруулах системийн доголдлоос үүдэлтэй таргалалт

Хэдий их дасгал хийсэн ч, таны гэдэс оройдоо цүдийгээд байна уу? Тэгвэл энэ нь хоол боловсруулах системийн доголдолтой холбоотой. Тиймээс та дасгал хийх гэж яарах хэрэггүй ба хүнд биш хөнгөн хооллохыг хичээгээрэй. Түүнчлэн шингэн зүйл их ууж, хоол шингэцэд тустай хөнгөн дасгал тогтмол хийхийг зөвлөе.

Цаг завгүй эмэгтэйчүүдийн таргалалт

Ялангуяа ажил ихтэй байдгаасаа болж зөв, эрүүл хооллож чаддагүй, дасгал хийх цаг төдийлөн гардаггүй хүмүүсийн гэдэс энэ хэсгээрээ таргалалттай байдаг. Учир нь ихэнх тохиолдолд түргэн хоол идэн, оройтож унтдаг. Хэрэв танд ч гэсэн энэ зүйл тохиолддог бол хэцүү дасгал хийх гэж яарсны хэрэгггүй, аль болох хөнгөн дасгал хийх эхлэх нь чухал. Мөн хамгийн чухал арга нь эрүүл хооллох гэдгийг бүү мартаарай.

Төрсний дараах гэдэс

Эмэгтэйчүүд төрсний дараа хэвлийн хэсэг нь агшихгүй ойролцоогоор 6 долоо хоног болдог. Та энэ хугацаанд сэтгэл санаагаа хямраалгүй, биеийнхээ өөрийнх нь агших процессыг хүлээх нь зүйтэй. Хоол хүнсний хувьд оливийн тос, самрыг түлхүү хэрэглээрэй. Энэ нь хэвлийн булчингийн агшилтыг түргэсгэх давуу талтай гэнэ шүү.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close