Бусад хүмүүс

Шөнийн цэнгээний газарт ороод хэзээ ч захиалж болохгүй зүйлс

Хүмүүсийн бааранд ороод уух юм захиалах нь олон талын шалтгаантай байдаг. Нэг бол оройг зугаатай өнгөрүүлэх зорилготой бол нөгөө талаараа бид үнэхээр юу сонгохоо мэдэхгүйгээс болоод дурын юмаа авчихдаг. Гэвч уух юмны зэс дотор бид бүхний эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй сонголтууд бий. Ингээд та бүхэндээ тус 10 сонголтыг танилцуулъя.

Мохито

Бидний харж байгаагаар бол мохито нь ямар ч асуудалгүй болоод хамгийн классик сонголт болж харагддаг ч тус уух юманд ордог минтийн навч нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Учир нь тухайн навчийн чанарыг шилний цаанаас бид хараад шууд хэлж чадахгүй учир уухад эрсдэлтэй. Мөн мохито байнга зарагддаггүй уушийн газар таны эрүүл мэндийг бүр илүү их хохироож болзошгүй. Минт нь ердөө долоо хоног чанараа хадгалах чадвартай болохоор та дараа сонгохдоо заавал шинэ эсэхийг нь асууж байгаарай.

Цагаан Орос архи

Уушийн газар нь сүүн бүтээгдэхүүнийг тэр болгон хэрэглээд байдаггүй. Байнгын хэрэглээ болдоггүй зүйлийн чанарыг тэгэхээр тэд хэр сайн хадгалах бол? Үнэхээр хэлж мэдэхгүй учир та Цагаан Орос буюу White Russians гэх сүүтэй хольдог коктейлыг сонгохгүй байхыг зөвлөе.

Хөлдүү уух юм

Хэчнээн их халууцсан байсан ч та жирийн уух юмнаас илүү хүйтэн согтууруулах ундааг сонгохоос зайлсхийгээрэй. Учир нь их хэмжээний чихэр агуулдаг тус уух юмнууд таны жинг хурдтайгаар нэмэх хандлагатай байдаг.

Бохир газраас пиво уух

Уушийн газар олон жил ажлуулж байсан Америкийн мэргэжилтнүүд зөвлөхдөө тухайн уушийн газрын бие засах өрөө рүү хамгийн түрүүнд шагайж байгаарай гэсэн байна. Учир нь бие засах өрөөгөө олигтой цэвэрлэж чаддагүй газар пивонынхаа хэрэгслийг ч мөн адил цэвэрлэх нь юу л бол.

Цуст Мери

Шарталтыг арилгадаг нэрээрээ алдаршсан тус уух юм нь Табаско соусыг агуулдаг. Ер нь тус соусыг агуулдаг уух зүйл болгон таны эрүүл мэндэд хортой гэдгийг байнга санаарай. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар уушийн газрын бартендер болгон табаско соусыг зөв ашиглаж мэддэггүй хэмээжээ. Хэрэв их хийсэн тохиолдолд таны дотор гэдсэнд хортой юм.

Согтууруулах ундааг Ред Буллтай хольж хэрэглэх

Бас өөр нэгэн эрүүл мэндэд хортой зүйл бол Ред Булл гэгч сэргээшийг архитай хольж уух юм. Тус ундаа нь хэдий чихэрлэг болон хийжүүлсэн найруулгыг таны архинд нэмж өгдөг ч биеийг тань хэзээ ч хайрлахгүй билээ. Яагаад гэвэл архи нь тайвшруулах үйлчилгээтэй ба ред булл нь сэргээштэй учир таныг амархан согтоохгүй юм. Үүнээс болж та уух ёстой хэмжээнээсээ илүү ихийг уух эрсдэлд ордог байна

Лон Айланд мөстэй цай

Энэхүү уух зүйлийг шөнийн цэнгээний газар болгон өөрсдийн арга барилаар хийдэг онцлогтой гэж хэлэхэд буруутахгүй. Чихэр их хэмжээгээр ордог учир таны жинд сөргөөр нөлөөлнө. Мөн уушийн газар болгон дотор нь юу хийхээс хамаарч таны авах ёстой калор төдийлөн ихэсдэг

Жин мөн Тоник

Бидний магадгүй хамгийн их авдаг согтууруулах ундаануудын дунд Жин мөн Тоник заавал ордог. Хэдий тоник нь чихэрлэг амтыг агуулдаггүй ч яг үнэндээ нэг аяганд орж буй хэмжээнийх нь калор 120-135 тай тэнцдэг. Жин болон эрүүл мэнддээ анхаарч байгаа хүн бүр тус уух юмнаас аль болох татгалзах хэрэгтэйг битгий мартаарай.

Шот

Энэ удаад таны эрүүл мэндээс илүүтэйгээр санхүүг тань анхаарч зөвлөж байна. Бидний мэддэг шот мань төрсөн өдөр эсвэл өөр нэгэн баярт явдлын үеэр түгээмэл авдаг уух зүйлсийн нэг яахын аргагүй мөн болсон. Гэвч бидний уух зүйлийг агуулдаг тус хундага мань яг үнэндээ харагдаж байгаа шигээ том хэмжээтэй биш юм. Хүний нүдийг хуурсан тус хэмжээ нь 60 грамм буюу стандартаас бага архийг агуулахад таны хэтэвчнээс гарах мөнгө төдийлөн ихэснэ гэсэн үг юм.

Чанар муутай цэнгээнт газраас хоол худалдан авах

Бидэнд харагддаггүй их хэмжээний калор согтууруулах ундаанд байхад бид хажуугаар нь өндөр калортой хоол идэх нь маш хурдтай таргалах эхлэлийг тавьдаг. Согтууруулах ундаа нь таныг тайвшруулдаг учир хүн илүү их идэх хандлагатай болдог юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close