Сайн хүн

Таныг ухаалаг, сайн хүн болж буйг илтгэх Фрейдийн 7 зарчим

Сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг, аливааг тунгааж боддог хүнийг тодорхойлох хэд хэдэн дүрэм байдаг болохыг сэтгэл судлаачид тогтоожээ. “Өөрийгөө харьцуулах ёстой бол өөрийнхөө өнгөрсөнтэйгөө л харьцуул. Харин та яг одоогийнхоороо байх хэрэгтэй” гэж Зигмунд Фрейд хэлсэн байна. Ингээд сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг, ухаалаг хүнийг илтгэх ааш зангийн жагсаалтыг танд хүргэе.

Таныг ухаалаг, сайн хүн болж буйг илтгэх Фрейдийн 7 зарчим

Цаг хугацаа өнгөрөх тусам бид илүү ухаалаг, өөртөө итгэлтэй, хувийн амьдралаа дээшлүүлэхийг эрмэлздэг. Ингээд тухайн хүнийг нас бие гүйцэж, төлөвшсөн болохыг илтгэх ааш зангийн тодорхойлолтыг харцгаая.

1. Шүүмжийг хүлээн авч чаддаг байх

Өөрийн талаар сайн, муу бүх зүйлийг сонсож хүлээж авдаг байх нь тухайн хүний давуу тал болно. Та асуудлыг байхгүй мэтээр хүлээн авч байсан ч асуудлыг тоохгүй хаяж болохгүй. Бодит байдлыг хүлээж авч чадахгүй байсны эцсийн дүнд та худал хуурмагт автаж, харамсдаг.

2. Өөрчлөлтөнд дасаж зохицох чадвар

Өөрчлөлтөнд дасан зохицоход маш хэцүү байдаг. Энэ нь стресстэх нөхцлийг үүсгэдэг. Жишээлбэл: таны бүтэн өдрийн ажлын төлөвлөгөө өөрчлөгдөх, ажил өөрчлөгдөх, гэр бүлийн харилцаа өөрчлөгдөх, амьдарч буй орчин нөхцөл өөрчлөгдөх гэх мэт олон төрлийн өөрчлөлт гарч болно.  Гэхдээ энэ бүх нөхцөл байдлуудад та дасан зохицох хэрэгтэй.


3. Стрессийг эерэгээр хүлээж авах

Айдас, санаа зовнилт, сэтгэл санааны байдал зэрэг нь бие махбодийн хувьд муу үр дагаварыг авчрах магадлалтай. Та стрессийг хэрхэн хүлээж авна тэр байдлаас тань таны эрүүл мэндийн байдал хамаарна.

4. Зөвхөн авах биш бас өгөх хэрэгтэй

Бусад хүмүүст анхаарал хандуулж, сэтгэл санаа, бие махбодиор дэмждэг хэн нэгэн бусад хүмүүсээс илүү их аз жаргалтай байдаг. Харин бусдаас авах дуртай хүмүүс ихэнхидээ ганцаардмал, атаархуу зан чанартай хүмүүс юм.


5. Бусад хүмүүсийг ойлгодог байх

Амьдралд харилцан бие биенээ ойлгох нь чухал. Тиймээс хайр болон хүндлэл нь амьдралд шаардлагатай хамгийн чухал зүйл юм.

6.  Сөрөг энергийг эерэг болгож өөрчлөх

Сөрөг энергийг эерэг тал руу шилжүүлэх чадвартай байх хэрэгтэй. Тиймээс сэтгэл санаа тань таагүй болж бухимдах гээд байвал, энэ их эрч хүчээ сайн зүйл рүү эргүүлж чаддаг байх хэрэгтэй.

7. Хайрлаж чаддаг байх

Хайр гэдэг бол маш агуу хүч чадал юм.  Хүн бүр хайрлах чадвартай төрдөг бөгөөд хамгийн гол нь энэ хайраа амьдрал дээр гаргаж чаддаг байх хэрэгтэй.

Хэрвээ танд эдгээр зан чанар байдаг бол та аль хэдийн “сайн хүн” болж төлөвшиж чадсан байна.

SOURCE: CAAK

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close