Бусад хүмүүс

ХҮҮХДИЙГ ЗӨВ САЙН ЗАЖИЛЖ ИДҮҮЛЖ СУРГАХ

Хүүхдүүд хоолоо маш сайн зажилж идэх ёстой. Муу зажилагдсан хоолноос хүний эрүүл мэндэд ач тустай тэжээллэг бодисуудыг бие махбод бүрэн авч чадахгүй. Хоолоо сайн зажилахгүйгээр усаар даруулж хоолоо идэхэд хоол боловсролт муудахад нөлөөлнө. Учир нь хоолтой хамт уусан шингэн ходоодноос ялгарах хоол боловсруулах шүүсийг шингэлдэгээс болж хоолыг боловсруулж чадахгүйд хүрнэ.

Харин сайн зажилж идсэнээр шүлс сайн ялгарч шүлстэй холилдсон хоол ус уух шаардлагагүйгээр амархан залгигдах болно.

Дутуу зажилсан хоолыг ходоод боловсруулах гэж маш их ачаалалтай ажилласаар сүүлдээ хоол дутуу боловсрогдож дутуу боловсрогдсон хоолноос хүн хордох, архаг өвчинд өртөх аюултай.

Хоолыг сайн зажилж иднэ гэдэг нь хоолыг бүр нялцгай болтол олон дахин зажилахыг хэлнэ.

2-10 насны хүүхдүүдэд зажилж идэхийн ач холбогдлыг хэлж өгч, яаж зөв зажилж идэх аргыг сургах хэрэгтэй. Хүүхэд эхлээд идэх зүйлээ гараараа барьж мэдрэх хэрэгтэй. Дараа нь хоолоо 1 удаа үмхэн амандаа хийж үүдэн шүдээрээ хазан баруун, зүүн талынхаа араагаар дунджаар тус тус арав, арван удаа хоёулангаар нь арав, нийт гучин удаа зажилж шүлстэйгээ хольж иднэ. 1 үмх хоолыг зажилан залгисны дараа дараагийн үмх хоолыг амандаа хийнэ. Дээр дээрээс нь зажилахгүйгээр хоолыг үмхэж болохгүй гэдгийг сайн хэлж сургана. Хүнсний бүтээгдэхүүн бүрийг зажилж идэх тоо түүний хатуу зөөлнөөс шалтгаалдаг.

Хүнсний бүтээгдэхүүн тус бүрийг зажлаж идэх тоо

Тостой хоол бага зажилагддаг учраас хүүхдэд тос багатай хоол хийж өгч байх хэрэгтэй. Сайн зажилж идэх тутам шүлс сайн ялгарч хоолыг боловсруулах нь сайн болно. Хэрэв хүүхэд хоолоо сайн зажилж идэж чадахгүй бол хоолыг хэлнийх нь урд хэсэгт тавьж өгөх хэрэгтэй. Хоолыг сайн зажилж идэхэд хэл их үүрэгтэй тул хүүхдийн хэлийг гаргуулж дээш, доош, баруун, зүүн тийш хөдөлгөх дасгалыг хийлгэж байхаас гадна амаа ангайх, жимийх дасгал ч чухал юм. Дасгалыг өдөрт 4-5 удаа давтана.

Зөвлөх: Анагаах ухааны доктор М.Оюунбилэг

maamuu.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close