Улс төрчид

461 дүгээр ангид хоригдож буй С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаас болж суллагдах уу?

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяр, 28 дахь Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нарыг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ”, “Дубайн гэрээ”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой зарим асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж улмаар урьдчилан саатуулах 461-р ангид нэг сарын хугацаатайгаар хорисон. Олон жил маргаан дагуулсан дээрх төслүүдийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг явуулахад хоёр Ерөнхий сайд голлох үүрэгтэй ажилласан нь ийнхүү торны цаана суулгах шалтгаан болсон юм.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд төрийн хамгаалалтад байх хугацаа нь дуусаагүй тул төрийн тусгай албаны хамгаалагчийн хамт саатуулагдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Харин С.Баярын хоригдоод дөнгөж 10 хонож байхад биеийн байдал тийм ч сайнгүй байгаа тухай албаны эх сурвалж ярьж байна. Тодруулбал тэрээр багтраа, харшил зэрэг хууч өвчтэй байсан аж. Хоригдож байх хугацаанд түүний бие муудаж, улмаар ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэв. Энэ талаарх мэдээллийг Хүний эрхийн Үндэсний комиссийн дарга Ж.Бямбадорж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. “461-р ангид байгаа хоёр Ерөнхий сайд бусдын адил өрөөнд хоригдож байгаа. С.Баяр багтраа, харшил зэрэг өвчнөөр, Т.Ариунсан тулуй, чихрийн шижин зэрэг хууч нь хүндэрч эмчлүүлж байгаа мэдээлэл байна. “Цагдан хорих 461 дүгээр ангид бүх хүн яг ижил нөхцөлтэй байдаг. Эмнэлгийн тусламж ч цаг алдалгүй авдаг болсон.

Эх сурвалж Шуурхай.мн

Түлхүүр үг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close