Бусад хүмүүс

Шүдний хорхойг эмчгүйгээр эмчлэх боломжтой

Шинжлэх ухаан хөгжсөний хэрээр өмнө нь эмчлэх боломжгүй гэгдэж байсан өвчнүүдийг хүн өөрөө эмчийн туслалцаагүй анагаах боломжтойг нээсээр байгаа. Үүний нэг тод жишээ бол шүд хорхойтох юм. Олон төрлийн судалгаагаар хүн шүдний хорхойг байгалийн аргаар эмчлэх боломжтой гэдгийг нотолжээ.

АНУ-ын Шүдний Эмч нарын Холбоо шүд яагаад хорхойтдог шалтгааныг тайлбарлажээ:

Шүдний хорхой нь нүүрс ус агуулдаг /сахар, цардуул/ хүнс шүдэнд наалдаж үлдсэнээс болж үүсдэг. Шүдэн дэх бактери эдгээр үлдэгдлийг идэж хүчиллэг ялгадас гаргадаг. Энэ хүчил нь шүдний пааланг гэмтээж шүд хорхойтож /цоорч/ эхэлдэг.

Гэхдээ энэ онолоос гажууд зүйлүүд бий:

Нүүрс ус шүдэнд нь байдаг, шүдээ огт угаадаггүй индиан омгийн хүмүүс шүд хорхойтох гэж огт мэддэггүй.
Шүдний бактери шим тэжээлгүй сахар эсвэл гурилыг “иддэггүй”.
Шүдний бактерийн идэх дуртай сүү, ногоо, мах, загас, жимс нь шүд хорхойтоход нөлөөлдөггүй.

Тэгвэл бактерийн ялгадас шүдний цооролт болгодог гэдгийг одоо юу гэж тайлбарладаг вэ?

Шүд цоороход хамгийн их нөлөөлдөг зүйлс

Эрдэсгүй хоол тэжээл хэрэглэснээс
Тосонд уусамтгай амин дэм /A, D, E, K/ бага хэрэглэдэг
Гэдэсний боловсруулах систем хангалттай шим тэжээл шингээж чаддаггүй зэрэг нь шүд хорхойтох хамгийн том шалтгаанууд болж байна.

Удаан хугацааны турш амин дэм, эрдсээр бага, фитатын хэмжээ ихтэй хүнс (үр тариа, үр, самар, болон буурцагт ургамал ) хэт хэрэглэснээс болж цусны химийн болон кальци, фосфорын хэмжээний хэвийн байдал алдагдаж эрдэсийг яс, шүднээс “хөөж гаргадаг”.

Олон жилийн турш итгэж ирсэн сахарнаас болж шүд цоордог нь үнэн. Гэхдээ бактерийн ялгаруулсан хүчлийг эрдэстэй хоол хүнс цэвэрлэчихдэг учраас сахарнаас болж шүд цоорохоос айх хэрэггүй.

Шүдний хорхой, гэмтлийг эмчлэх хүнс:

Цусны кальци, фосфорын хэмжээг хэвийн хэмжээнд байлгаснаар эрдэс бодисыг шүдэнд “буцаан авчирч”, чихэр болон бусад сахартай хүнснээс татгалзаж, эрүүл байгалийн гаралтай хүнс хэрэглэх ёстой.

Наргил модны тос
Органик сүү /монгол үнээний/, сүүн бүтээгдэхүүн
Далайн гаралтай хоол
Ясны шөл
Чанаж болгосон ногоонууд
Элэг
Дотор мах
Өндөр фитатийн агууламжтай үр тариа, үр, самар, болон буурцагт ургамал, гурилан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.
Нэмэлт хэрэглэх бүтээгдэхүүнүүд /эмийн сангаас авах/:
Элэгний тос – A, D, K аминдэмээр маш баялаг
Магни – кальци, фосфор нөхөхөд тустай
Царцмаг /истүүжин/ – ясны шөл хийх боломжгүй бол царцмаг идэж байгаарай.

Б.Номуун

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close