Бусад хүмүүс

Хамгийн хямд үүрэн холбоотой 10 улс

Дэлхийн хамгийн хямд үүрэн холбоотой 10 улсын жагсаалтыг сонирхоно уу. Энэхүү жагсаалтыг International Telecommunications Union байгууллагын мэдээлэлд үндэслэв.

1. Шри-Ланка – 0,97 доллар
Тус улсад үүрэн холбооны таван оператор байдаг аж.

2. Бангладеш – 1,42 доллар
Сүүлийн 10 жилийн дотор Бангладеш улсын үүрэн холбооны сүлжээ маш эрчимтэй хөгжиж, өдгөө 40 сая хүн үүрэн холбооны хэрэглэгч болжээ. Олон тооны жижиг операторууд ажиллаж байгаа ч хямд үүрэн холбоо, ашигтай тарифыг олох боломжтой.

3. Иран – 2 доллар

4. Пакистан – 2,1 доллар
Сүүлийн зургаан жилийн дотор үүрэн холбооны хэрэглэгчид 300 мянгаас 50 сая болтлоо нэмэгджээ. Гэхдээ суурин газруудад үүрэн холбоогоор харилцах боломжтой.

5. Балба – 2,5 доллар
Та Балбад очвол үүрэн холбооны хоёр операторын аль нэгнийх нь сим картыг 2,5 доллараар худалдан авах боломжтой.

6. Энэтхэг – 2,8 доллар

7. Бутан – 2,9 доллараар цорын ганц операторынх нь сим картыг авах боломжтой.

8. Монгол Улс – 3,16 доллар
Сүүлийн жилүүдэд үүрэн холбоо маш эрчимтэй хөгжиж байгаа. Үүрэн холбооны дөрвөн оператор байдаг бөгөөд хөдөө орон нутгийн оршин суугчид G-mobile-ийг илүүтэй хэрэглэдэг.

9. Эфиоп – 3,3 доллар

10. Судан – 3,3 доллар
Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close