Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Иванка Трамп: Аав маань эмэгтэйчүүдийн чадварт их итгэдэг

Бусад хүмүүс

Иванка Трамп: Аав маань эмэгтэйчүүдийн чадварт их итгэдэг

“Их 20”-ийн бүлгийн “Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д оролцож буй Иванка Трамп эмэгтэйчүүдийн талаарх эцгийнхээ байр суурийг өмгөөлсөн мэдэгдэл хийлээ. Тэрбээр “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэр бүлийг дэмжихэд чиглэсэн ажлуудыг идэвхтэй хийсээр ирсэн” гэдгийг онцолсноос гадна хэвлэлийнхэн өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн асуудлаар эцгийг нь шүүмжилж ирсэнтэй холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.

Иванка Трамп “Аав маань Ерөнхийлөгч болохоосоо өмнө, кампанит ажлаа хийж байхдаа ч өмнө нь ч тэр, айл өрх, гэр бүлийг дэмжихийн төлөө бүхнийг хийж, өсөж дэвжихэд нь тусалсаар ирсэн. Хэвлэлийнхэн яаж шүүмжилж байсныг би мэднэ. Шүүмжлэхээ зогсохгүй байсан. Гэхдээ аавыг маань хувийн хэвшилд ажилладаг байх олон арван жилийн хугацаанд түүний удирдлага доор ажиллаж байсан олон мянган эмэгтэйчүүд үүнийг батална. Аав маань эмэгтэйчүүдийн чадварт ямар их итгэдэг, эмэгтэйчүүд хариуцсан ажлаа эрэгтэйчүүдтэй ижил түвшинд хийх чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрдөг гэдгийг олон эмэгтэйчүүд батална” гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн ууган охин Иванка Трамп “Ерөнхийлөгчийн зөвлөх”-ийн хувиар Берлинд анхныхаа гадаад айлчлалыг хийж байгаа юм. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Германы Канцлер Ангела Меркель болон бусад төлөөлөгчдийн хамтаар “Их 20”-ийн бүлгийн “Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д оролцжээ. Энэхүү чуулга уулзалтад Канадын Гадаад хэргийн сайд Кристя Фриланд, Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард, Нидерландын Хатан хаан Максима зэрэг хүмүүс оролцож байна.

Н.Номин-Эрдэнэ

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top