Дэлхий

Хятадууд зандан хөвгүүдийн шээсэнд өндөг чанаж иддэг. Учир нь…

Хаврын улирал ирэхэд Хятадын Жэцзян тосгоны Дунян хотод шээсний үнэр ихээр тархдаг гэнэ. Учир нь тэд өөрсдийн уламжлалт хоол болох “Тунцзыдань” буюу “хөвгүүний өндөг” хэмээх хоолыг хийдэг байна. Ийнхүү хөвгүүний өндөг хэмээн нэрлэх болсон шалтгаан нь: энгийн өндгийг бүхэл өдрийн турш зандан хөвгүүний шээсэнд чанадаг гэнэ. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар энэхүү өндөг нь маш амттай болдог бөгөөд нэг ширхэг нь 1.5 юанаар хурдан зарагддаг гэжээ.

“Тунцзыдань” өндгийг бэлдэхийн тулд 10 хүртэлх насны эрэгтэй хүүхдүүдийн шээсийг цуглуулдаг гэнэ. Ихэнхидээ сургуулийн орчинд тусгай сав тавьж цуглуулдаг байна.

Сургуулийн ариун цэврийн өрөөнд, тусгай саванд шээж буй хүү. (Reuters / Aly Song)

Бүтэн өдрийн турш хөвгүүдийн шээсийг нэг саванд хуримтлуулдаг. Энэхүү арга хэмжээ бүх сургуулиудад зохиогддог ажээ. (Reuters / Aly Song)

Тухайн хөвгүүн өвдсөн бол шээсний саванд шээж болохгүй. (Reuters / Aly Song)


Өндөгний худалдаачин өндгөө чанахын тулд шээс хийж байна. “Энэхүү өндөг нь маш амттай байдаг бөгөөд эрүүл мэндэд их тустай. Тиймээс манай гэр бүл энэ өндгийг долоо хоног бүр иддэг” хэмээн 51 настай Дуняны наймаачин ярьжээ. (Reuters / Aly Song)

Өндгийг бүтэн өдрийн турш чанах хэрэгтэй. Удаан хугацаанд чанах тусам өндөгний хальс хагардаг бөгөөд шээс өндөг рүү нэвчинэ ордог байна. Ийнхүү хагарсны дараа дахин 2-3 цагийн турш чанаж, шээсийг сайн гэгч нь шингээдэг ажээ.

Өндөг чанаж буй үйл явцыг харж буй охин. (Reuters / Aly Song)


Хөвгүүдийн шээсэнд өндөг чанах нь эртний уламжлал бөгөөд хүний биед сайн гэдэг нь нотлогджээ.

Шээсэнд чанасан өндөг худалдан авч буй эмэгтэй. (Reuters / Aly Song)

Нэг ширхэг өндгийг 1.5 юань буюу 0.24 доллараар зардаг бөгөөд энэ нь энгийн өндөгнөөс 2 дахин их үнэтэй гэсэн үг юм. (Reuters / Aly Song)


Нутгийн иргэд энэхүү өндгийг эмчилгээний зориулалттай гэж үздэг байна. Учир нь шээс цус тогтоох, халуун бууруулах үйлчилгээтэй байдаг гэнэ. Тиймээс энэхүү өндөг нь цусны хангамж сайжруулж, дархлаа сэргээх ид шидтэй гэжээ. (Reuters / Aly Song)


Хятадын судлаачид өндөгний талаар өөр өөрийн гэсэн бодолтой байгаа гэнэ. Зарим нь уг өндгийг ариун цэврийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа бөгөөд шээсэнд хүний биед хэрэгтэй зүйл огтхон ч байхгүй хэмээн эсэргүйцдэг байна. (Reuters / Aly Song)


Дунян хотын иргэд энэхүү өндгөнд маш дуртай бөгөөд өдөрт 10 ширхэгийг идэх нь ч бий. Энэ өндгийг идэх дуртай, амтлаж үзэхийг  хүсдэг хүмүүс олон байдаг учир энэхүү хачирхалтай уламжлал олон жилийн турш байсаар л байх болов уу.

Source: CAAK

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close