Бусад хүмүүс

Төрсөн эгчийгээ боомилж хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхонд өнгөрөгч амралтын өдрөөр гал гарч, 27 настай эмэгтэй амиа алдсан тухай мэдээлэл гараад байгаа билээ. Улмаар амиа алдсан эмэгтэйг угаартсан байж болзошгүй гэх таамаг гарч буй. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Тус байранд гарсан галын шалтгааныг олж тогтоосон. Амиа алдсан бүсгүйн хувьд угаартаж бус бусдын гарт амь насаа алдсан байсан. Тодруулбал, 27 настай эмэгтэйг төрсөн дүү болох 19 настай Б нь өөрийн найз 20 настай Э-тэй хамтран боомилж хөнөөсөн ба гэмт этгээдүүд хийсэн хэргээ нуун далдлахын тулд тус байранд гал тавьсан болох нь тогтоогдсон” гэлээ. Эл хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж харьяаллын дагуу шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдүүдийг ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close