Бусад хүмүүс

Орой бүр гадилтай халуун сүү уугаад унт! Сэрээд та бидэнд талархах болно

Зарим хүн унтахынхаа өмнө хөнгөн зууш иддэг бол зарим нь халуун сүү уугаад орондоо ордог. Тэгвэл судлаачид саяхан чухам ямар жимс бидний бие махбодийг тайвшруулан булчинг суллаж тайван унтаж амрахад нөлөөлдөг болохыг судалсан байна. Ингээд тэдний судалгааны үр дүнг хамтдаа сонирхоцгооё.

Судалгааны дүнд ГАДИЛ жимс нь илүү үр дүн өгчээ. Учир нь найрлагын хувьд кали, магниг агуулдаг тус жимс нь булчинг суллан биеийг тайвшруулах үйлдэл үзүүлдэг бөгөөд триптофан, мелатонин агуулдаг болохоор бат бөх нойрсоход хүчтэй нөлөөлдөг байна.

Ингээд бат бөх нойрсоход туслах шидэт ундааг бэлтгэцгээе.

Юуны өмнө гадилны хоёр үзүүрийг зүсч аваад хаях хэрэгтэй. Дараа нь хальсыг нь авалгүйгээр буцалж буй халуун устай саванд хийж 10 минут чанана. Ундаагаа илүү сайхан амттай болгохыг хүсвэл “синнамон”-оос бага зэргийг нэмж хийж өгөөрэй. Усыг нь уусныхаа дараа чанасан гадилаа хальстай нь идсэн ч болно.

Дээрх жор таны сэтгэлд төдийлөн нийцэхгүй байвал доорх аргаар туршаад нэг үзээрэй. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

Гадилаа хальснаас нь салгаад сайтар нухан дээрээс нь бага зэргийн цэвэр зөгийн бал нэмж өгнө. Энэхүү холимогоо жижигхэн саванд хийн дунд зэргийн галаар 5 минутын турш халааж эцэст нь 1 аяга сүү нэмнэ. Хэрэв хүсэх юм бол та өөрийн таалалдаа нийцүүлэн ахин зөгийн бал юмуу синнамоноос нэмсэн ч болох юм.

Зууралдамтгай, өтгөн болтол нь тасралтгүй хутгах хэрэгтэй бөгөөд биетэй болсных нь дараа ахин тал аяга сүү нэмж үргэлжлүүлэн хутгаарай. Ингээд л таны унтахаасаа өмнө уух хэрэгтэй гадилны смүүти бэлэн боллоо.

Танд эрүүл энхийг хүсье!

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close