Бусад хүмүүс

Тэдний сонирхол агшин зуурынх байдаг

Танай хүү, охин тань амьдралынхаа эхний өдрүүдээс харсан, сонссон, мэдэрсэн ээж, аавынхаа, ойр дотны хүмүүсийнхээ үйлдэлд хариу үзүүлэх чадвартай байдаг.

Хүүхдийн илэрхийлсэн дохиог насанд хүрэгчид соргог мэдэрч анзаарснаар тохирох хариу үйлдлийг үзүүлнэ.

Зургаа хүртэлх сартай хүүхэдтэй тоглоно гэхэд хачирхалтай санагдаж болох юм. Гэвч хүүхэд харилцагчийнхаа үйлдэл бүрийг ажиглаж, мэдэрч байх чадвартай бөгөөд энэхүү тоглоом нь хүүхэд ба насанд хүрэгчдийн хамтын үйл ажиллагаа болох юм.

Ээж, аав та хүүхдийнхээ хэрэгцээг ажиглаж, анхаарч, түүний хэрэгцээ шаардлагад хариу өгнө. Хүүхдийг асран халамжилж байгаа үйлдэл бүр түүнд амьдралын эерэг чиг хандлага төрүүлж, танд итгэх итгэлийг бий болгоход нөлөөлж буй арга зам болно. Энэ насны хүүхдийн өдөр тутмын амьдрал томчуудаас бүрэн “хараат” байдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл энэ насны хүүхдийн амьдралд томчуудын үүрэг хариуцлага хамгийн чухал гэсэн үг.

ТЭДНИЙ СОНИРХОЛ АГШИН ЗУУРЫНХ БАЙДАГ

Хүүхэд 6-12 сартайдаа өнхөрч, мөлхөж, юм түшиж зогсох зэрэг үйлдлийг хийж эхэлснээр түүний үйл үйлдэл зориудын шинжтэй болдог. Хүүхдийн хараа-хөдөлгөөний зохицуулалт боловсронгуй болсноор хүрээлэн буй орчны эд зүйлсэд гараараа хүрч, амандаа хийж тэдгээрийг таньж мэддэг. Гэвч тэдний сонирхол ихэвчлэн агшин зуурынх байдаг.

Хүүхэд гараараа эд зүйлд хэрхэн хүрч, барьж буйг ажиглаж, үйлдлийг давтуулна. Ингэснээр хүүхдэдээ даган дуурайх, давтан хийх гэсэн сурах хоёр чухал аргыг эзэмшүүлнэ.

Хүүхдийн гаргаж буй авиаг сонсож түүнийг дууриахад хүүхдэд үйлдлийг давтах санаа төрүүлнэ. Зарим үед хүүхдийнхээ “ба-аба -ба” гэж дахин өөртөө үглэн тоглож байгааг сонсоно.

Хүүхэдтэйгээ ном уншиж, түүнд хандаж ярьснаар түүний ярих, харилцах гэсэн хүсэл сонирхлыг дэмжинэ. Энэ насанд хүүхдийн танил зүйлсийг дүрсэлсэн том зурагтай ном тохиромжтой. Хүүхэд томчуудын ярьж буйг сонсохдоо дуртай байна.

Хүүхэд олон янзын шинэ, өхөөрдөм үйлдэл хийж, бид түүний зан үйлийг бусад хүүхдийн зан үйлтэй харьцуулж байдаг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ давтагдашгүй онцлогийг үнэлж, эзэмших шинэ чадвар, үйлдэл бүрд нь баярлаж, хүүхдээ өхөөрдөн урамшуулах нь хүү, охины тань хөгжлийг “тэтгэгч хайр” гэдгийг мартаж болохгүй.
Эх сурвалж http://www.info.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close