Бусад хүмүүс

ИРГЭДИЙН ГОМДЛЫН ДАГУУ 40 ГАРУЙ НАРС МОДЫГ ТАЙРЧЭЭ

Улаанбаатар хотод “Их хотын-Их цэвэрлэгээ”-г 90 минутын хугацаанд өрнүүлж, иргэд, оюутан, сурагчид, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй сайн оролцсон.

Цэвэрлэгээний үеэр нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд модыг олноор тайрсан байна. Тус хорооны “Нарлаг” Сууц өмчлөгчдийн холбооноос 40 модыг тайруулснаа оршин суугчдын хүсэлтийн дагуу гэж тайлбарлажээ.

“Нарлаг” Сууц өмчлөгчдийн холбооны дарга Ч.Бямбасүрэн “Оршин суугчид байгалийн нар харагдахгүй байна. Их хэмжээний цагаан хөвөн ялгаруулдаг гэсэн гомдол гаргасан. Бид туслах ажилтнаараа тайруулсан. Нийслэлийн холбогдох байгууллагад тайруулахаар жилийн өмнө хандсан ч хүн ирээгүй учраас өөрсдөө тайрсан юм” гэх тайлбар өгчээ.

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас тэдгээр модыг тайруулсан асуудлаар нөхөн төлүүлэхээр “Нарлаг” Сууц өмчлөгчдийн холбоог шүүхэд өгчээ. Нэг нарс мод 450 мянга, шилмүүст мод 550 мянган төгрөгийн үнэлгээтэй юм байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close