Бусад хүмүүс

ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХ 10 АЛХАМ

Бид өөрсдийгөө өөрчлөхийг хүсдэг ч хэрхэн өөрчлөх вэ гэдгээ төдийлөн сайн мэддэггүй. Ганцаардал, хувийн цэгцгүй амьдрал ямар ч хүнийг бухимдуулж, стресст хүргэдэг. Хэн нэгэнд гомдоллосноор асуудал шийдэгдэхгүй. Тиймээс өөртөө итгэлтэй болж, өөрчлөгдөхөд чинь туслах мэргэжилтнүүдийн зөвлөмжийг хүргэе.

Нэг. Амьдралын хэв маягаа эргэж нэг хар. Дэмий хоосон мөрөөдөлд бүү авт. Хайран цаг чинь үр бүтээлгүй өнгөрснөөр та бухимдах эх үүсвэрээ тавьж байгааг ойлгоорой. Өөрт байгаа сул талуудаа олон ярих тусам нөлөөнд нь амархан ордог.

Хоёр.Өглөө эрт бос.Үдэш үлдээсэн хоолоо халааж идчихээд, өглөөний цайгаа уусан гэж бодох хэрэггүй. Хоол, кофе тохиромж муутайг анхаараарай. Эрүүл мэнд сэтгэл санаатай нягт холбоотойг бүү март. Өглөө зөгийн балтай ногоон цай, хачиртай талх, өндөг идэх илүү үр дүнтэй. Та ходоодоо хямраалгүй эрч хүч авчихна.

Гурав. Өөрийнхөөрөө байгаагийн төлөө уучлал битгий гуйж бай. Та давтагдашгүй өвөрмөц хүн. Танд давуу чанар олон бий.

Дөрөв. Шийдэмгий бай. “Магадгүй” гэж бүү хэл. “Тийм” эсвэл “Үгүй” гэж хэлж сураарай. Оюун ухаанаа дайчлан шийдвэр гарган, мөрдөж бай. Зав гарсангүй гэж бусдад битгий хэл. Зөвхөн цагийг үр дүнтэй өнгөрөөж чадахгүй байгаад л байгаа юм шүү.

Тав. “Би хэзээ ч чадахгүй” гэж битгий хэл. “Оролдоод үзье, чадна” гэж түрүүлж бодох хэрэгтэй. Төлөвлөсөн ажлаа хойш тавих хэрэггүй. Цаг тухайд нь шийдээгүй асуудал стресст оруулдаг. Найз бүсгүйндээ очин, нөгөө найзаа муулахын оронд өөрийнхөө асуудалд сайн анхаар.

Зургаа.Өөрийнхөө эерэг чанаруудын тухай бодож бай. Цаасан дээр бичээд өөртөө хааяа уншиж өг. Тэмдэглэлийн дэвтэр аль болох хөтлөх нь зүгээр. Хайр сэтгэлийн адал явдлыг түрүүлж бичих хэрэггүй. Өнөөдөр, маргааш цаашлаад долоо хоногийн хийх ёстой зүйлээ дэс дараатай бичээд, ханадаа өлгөчих. Мартахгүй байх талтай.

Долоо.Ухаан, чадал сорих хариуцлагатай зүйлийг өөр дээрээ туршаад үз. Хэцүү ажил мэт санагдавч авьяасыг тань хүмүүс үнэлж эхэлнэ. Эхлээд ажлын жижиг хэсгээс барьж ав. Дараа нь аажмаар том хэсэг рүү шилжвэл эвтэйхэн.

Найм. Мөрөөдөж бай. Өөрийгөө хэрхэн өөрчлөхөөр хүсэж буйгаа зураглан төсөөл. Ямар ч ажлыг амжуулна гэж бодвол сэтгэл хангалуун, өөдрөг болно. Амрах цаг гарахгүй нь гэж бүү айгаарай. Цаг хугацааг үр дүнтэй ашигласнаар амрах зугаалах, өөртөө анхаарал тавих цаг хангалттай гарна гэдэгт итгэ.

Ес.Өөртөө зорилго тавь. Хоосон мөрөөдөл бус бодит зүйл болгохын төлөө ажилла. Зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай ямар алхмуудыг хийх ёстойгоо жагсааж бичээд даруй эхлээрэй.

Арав.Хүссэнийхээ хэрээр өөртөө итгэлтэй болсон юм шиг амьдар. Сайхан хувцаславал итгэл төрүүлж, өөдрөг болгоно. Бусдын нүд рүү дальдралгүй эгцэлж хараад ярь . Ярьж буй зүйлээ ойлгомжтой цэгцтэй өгүүлж байгаарай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close