Бусад хүмүүс

“Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч Э.Алтаннамар дөрвөн залууд дээрэмдүүлжээ

“Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч Э.Алтаннамар өчигдөр /2018.08.29/ шөнө үл мэдэх этгээдүүдэд дээрэмдүүлжээ. Тэрбээр оройн цагаар такси барихаар цагаан өнгийн приус-20 маркийн автомашинд суусан боловч, төд удалгүй нэгэн газар зогсон гурван этгээдийг суулгасан байна. Тэд хутга тулган Э.Алтаннамараас нэг сая 500 орчим мянган төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нь дээрэмдэн авчээ. Энэ талаар Э.Алтаннамар “Шөнийн цагаар такси барихдаа машиных нь дугаарыг заавал харж байгаарай” хэмээн өөрийн цахим хуудаснаа анхааруулан дараах зүйлсийг бичжээ.

“Өчигдөр шөнө их айхтар зүйлтэй учирлаа. Модны 2-ын Grand Hill зочид буудлын замаас урдаа нэг хүнтэй хувийн таксинд суулаа. Би ч гэсэн оюутан байхдаа таксинд явж байхдаа нэг найзаа хань татаж явдаг л байсан учраас юм бодолгүй утсаар ярингаа хаашаа явахаа хэлээд суучихлаа. Утсаар яриад явж байтал гэнэт машин нь зогсоод хоёр талын арын хаалгаар 20 насны хоёр залуу орж ирээд хутга тулгаад дуугай явахгүй бол ална шүү гэж байна. Тэгээд Дэнжийн 1000-ын уулын амруу хар эрчээрээ явлаа. Явах зуур нэг этгээд нь миний кармаг ухаад надад байсан бүх юмыг минь гаргаад ирлээ. Утасныхаа кодыг тайл гээд тайлуулчихлаа. Жолооны үнэмлэхийг минь буцааж өгч байна. Тэнэг болтол нь зодоод үлдээнэ гэж ярьцгааж байсан. Камергүй газраар яваарай гэж жолоо барьж байгаа нэгнээ шамдуулж байв.

Өдөр болгон шахуу хүн аваачиж дээрэмддэг мэргэшсэн дээрэмчид юм шиг байна лээ. Би тэд нарт “Маргааш тоглолттой, тайзны хүн, толгой түрүү нүүрэнд минь битгий цохиорой, авч болох юмнуудыг минь аваад яв” гээд үнэн учраа хэллээ. Нийт 1,5 сая орчим төгрөгийн гадуурх савхи, утас, бэлэн мөнгө гээд өөрт байсан бүх юмаа өгсөн. Уулан дээр очсоны дараа машины дугаараа харуулахгүй гээд шуудайгаар дугааруудаа далдалчихсан. Намайг цохиж нүдсэнгүй. Нэг тамхи асааж үлдээгээд давхиад алга болсон. Араас нь зам уруудаад алхаж байхдаа миний оронд эмэгтэй хүн байсан бол яанаа л гэж бодлоо. Өөр хүн тэдний хохирогч битгий болоосой. Хувийн таксинуудыг хориглож, такси компаниуд нь л ажлаа сайн хиймээр юм байна” хэмээн бичжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close