Бусад хүмүүс

Хүүхдэд аюултай жимс ногооны холимог

Өдөр бүр жимс, ногоо хэрэглэх нь хүний биед нэн тустай боловч хоорондоо үл зохицох жимс ногоо гэж байдаг. Бор хоолонд ороод удаагүй хүүхдэдтэй ээжүүд аль болох эрүүл, цэвэр хоолыг бяцхан жаалууддаа өгөхийг эрмэлздэг. Хэрвээ та жимс ногоог өөрийн гараар хүүхэддээ бэлдэн өгдөг бол дараах мэдээллийг заавал уншаарай!

Жүрж ба луувангийн холимог. Энэ нь хүний бөөрийг гэмтээх ба цээж хүчтэй хорсох шалтгаан болдог. Хан боргоцой ба сүүний холимог. Энэхүү холимог нь дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, суулгах, толгой өвдөх шалтгаан болдог. Тиймээс ийм холимог ундааг хүүхдүүдэд өгөхгүй байхыг зөвлөж байна.

Папаяа жимс болон нимбэгийн холимог. Энэ хольцын хэрэглээ нь таны цус багадалтын эрсдэлийг нэмэгдүүлж, цусны гемоглобины түвшинд нөлөөлдөг. Энэ нь бага насны хүүхдүүдэд сайнаар нөлөөлдөггүй.

Амтат гау болон гадил жимсний холимог. Та энэ хольцыг хэрэглэвэл хүчилтөрөгчийн дутагдал, дотор муухайрах, хий үүсэх, толгой өвдөх эрсдэлд орж болно.Та жимс жимсгэнэ болоод хүнсний ногоог хольж идэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь жимсэн дэх чихэр хүний биед удаан шингэдэг. Тарвас, банана, чавга, алим гэх мэт амтат үрийг хослуулах хэрэгтэй. Киви, нимбэг, усан үзэм, бэрсүүт жүрж, жүрж, нэрс зэрэг хүчиллэг жимсний холимог нь хоорондоо сайн зохицдог.

Та гүзээлзгэнэ, алим, бөөрөлзгөнө гэх мэт хагас хүчиллэг жимсний хольцыг хольж болно. Уураг, тос, давс, витамин агуулдаг жимс нь бүйлс, наргил модны самар, авокадо, самар зэрэг жимс юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close