Бусад хүмүүс

Гоо сайхан, залуу насаа хадгалахыг хүсвэл…

Yргэлж гoo сайхан, залуугаараа байхыг хүсдэггүй бүсгүй хүн энэ хорвоод үгүй биз ээ. Хэрэв бүсгүй та үргэлж гоо сайхан, залуу байя гэвэл юун түрүүнд сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Мөн амьдралаа өөдрөгөөр төсөөлж эрүүл мэнддээ анхаарах нь зүй. Болж өгвөл үргэлж шинийг санаж сэдэж байхыг хичээгээрэй. Залхуурах нь хөгшрөлтийн гол үндэс гэдгийг мартаж болохгvй.

Ингээд гоо сайхан залуу насаа хадгалахыг хүсэж буй хэн бүхэнд дараах зөвлөгөөг толилуулж байна.

1. Гэр бүлийнхэнтэйгээ эвтэй найрсаг бай.

2. Найз нөхөдтэйгөө холбоотой байж, дотно харьцаатай бай.

3. Шинэ танилтай болохыг хичээ. Танилын хүрээ өргөжих тутам хүний сэтгэл сэргэж сэргэлэн цовоо, авхаалжтай болдог.

4. Хоббигоо хөгжүүлж, өөртөө байгаа нуугдмал авъяасаа нээн илрүүл.

5. Та урьд өмнө хийх гэж үргэлж хүсдэг байсан зүйлээ хийж бүтээхийг оролд.

6. Бусдад чин сэтгэлээсээ тусалж бай. Бусдаас талархал хүлээнэ гэдэг өөрийн хүч чадлаа мэдрэх хамгийн шилдэг арга юм.

7 .Өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй чухал хүн гэдгээ мэдрүүлэх зүйлийг байнга хий.

8. Ой ухаанаа хөгжүүлэх дасгал байнга хий. Ой ухаан сэргэг байх нь бие махбодийн залуужих процессыг улам идэвхижүүлдэг.

9. Сайн чанарын хүнс хэрэглэж, цагаар хооллож бай. Хүнс тэжээлийг эмх цэгцтэй хэрэглэх нь бие махбодыг эрүүлжүүлж чийрэгжүүлдэг.

10. Илчлэг ихтэй хоол болох махыг бага ид. Болж өгвөл загас болон тахианы мах, шинэ жимс, хүнсний ногоог ихээр хэрэглэ.

11. Шингэн зүйл их уу. Давсыг аль болох бага хэрэглэ.

12. Спортын дасгалуудыг тогтмол хийвэл залуужихад тань тустай.

13. Байнгын хөдөлгөөн дунд амьдар. Энэ нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулан шинэ сэргэг санааг төрүүлж залуужих процесст дэм болдог.

14. Гоо сайхандаа сайтар анхаар. Нүүрэндээ тос, нүүр цэвэрлэгчийг байнга хэрэглэж байвал арьс тань эрт хөгшрөхгүй.

15. Наранд удаан явахаас аль болох зайлсхий. Нарны шил байнга зүүж бай. Ингэхгүй бол нүдний тань ойр орчимд үрчлээ үүсч залуу гоо vзэмжээ алдах нөхцлийг бүрдүүлнэ.

16. 3огсохдоо нуруугаа шулуун болгон цэх зогсох нь таны галбирт онцгой нөлөөтэй.

17.Толгой цээжээ өргөж биеэ тэгш зөв авч яв. Бөхийж явах нь насыг тань улам нэмдэг.

18. Хаана ч гэсэн зөв сууж бай. Биеийн зөв хэлбэр таныг наснаас тань залуу харагдуулна.

19. Шүдээ эмчлүүлж, амаа эрvvл байлга. Хоол идэхийн өмнө, дараа нь шүдээ сайтар угааж занших хэрэгтэй.

20. Эмийг хамаагvй бvv уу. Уух шаардлагатай бол эмчийн зааврыг дага. Эмийн хордлого таныг хөгшрvvлнэ.

21. Эрүүл байхын төлөө өөрийгөө дайчлан тэмц. Хэрэв та өөрийнхөө эрүүл мэндийн талаар огт санаа зовдогтүй бол та амархан хөгширнө.

22. Амьдралын аливаа зөрчил тэмцэл, маргааныг хүлээж авахад сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Энэ нь таныг хэт стресстэхээс сэргийлнэ.

23. Сэтгэлийн тэнхээтэй байж сур. Хэрэв сэтгэлийн гуниг зовлонгоо давж гарч чадахгүй бол дотны найз юмуу өөр хэн нэгэнтэй хуваалцан сэтгэлээ тайвшруулаарай. Удаан гуниглах нь хөгшрөх процессыг түргэсгэдэг.

24. Дуу хуур, наргиан наадамд оролцож хөгжилдөж бай. Ганцаардахаас аль болох зайлсхий. Гуниг гутрал, ганцаардал нь хүнийг амархан хөгшрүүлдэг гэдгийг санахад илүүдэхгvй болов уу.

Ингээд бүсгүй та өөрт хэрэгтэй гэснийг тунгаан авч амьдралдаа мөрдлөг болгоно гэдэгт итгэж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close