Бусад хүмүүс

Хоёр Заяа гялалзаж явна

Шинэ үеийн нэвтрүүлэгчдийн нүүр царай болж өнгөлж яваа бүсгүйчүүдийн нэг бол МҮОНТ-ийн хөтлөгч Д.Одзаяа. Тэрбээр хоёр дахь хүүгийнхээ зулайг үнэрлэн, одоогоор амралттай байгаа. Хэдийгээр өөрийн мэргэжлийн ажлаа хийхгүй байгаа ч фэйсбүүкээр залууст үлгэр дуурайлал болох олон олон бичлэгийг хүргэсээр байгаа билээ. Тэрбээр эхэндээ ганцаараа бичлэг хийдэг байсан бол одоо өөрийн нөхөр Заяатайгаа бичлэг хийж, хайр сэтгэл, гэр бүлийн үнэ цэнийг залууст сурталчилсаар байгаа билээ. Түүний нөхрийн “Нэгэн зүгт “хамтлагийн дуучин Заяа гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ.

Тэгвэл тэд хоёр хүүхдийн аав ээж болоод зогсохгүй тус тусын уран бүтээл, мэргэжлийн ажлаа хийсээр явна. Д.Одзаяа хурим хөтлөх урилга их авч, энд тэнд завгүй гүйж байгаа бол түүний нөхөр Заяа уран бүтээлийн ажлаа эрчимжүүлжээ.

Дашрамд сонирхуулахад, Д.Одзаяа сүүлийн үед хүмүүнлэгийн үйлсэд ч багагүй хувь нэмрээ оруулж байгаа аж. Тухайлбал, хүүхдийн баяраар Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн цусны хавдрын тасагт хянагдаж байгаа хүүхдүүдэд бэлэг өгчээ. Тэрбээр цаашид төрсөн цагаасаа хойш цусны хорт хавдраар шаналж, химийн эм тариа, эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдэд туслах зорилготой гэнэ. Мөн тэрбээр “Эхийн сүүгээр хооллохыг дэмжих аян” эхлүүлэн, аяныхаа хүрээнд сургалт хийсэн аж.

Ийнхүү хоёр Заяагийнхаа ажилд өндрөөс өндөр амжилт хүсье:

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close