Бусад хүмүүс

Сайн нойр авч, эрч хүчтэй болоход тустай аргууд

Хүн амьдралынхаа нийт хугацааны 1/3-ийг унтаж өнгөрүүлдэг. Энэхүү урт хугацааг нойрсолтонд бүрэн утгаар нь зарцуулж чадах эсэхээс тухайн хүний эрүүл мэнд, амжилт хамаардаг. Зөв, сайн унтаж амарснаар маргаашийн ажлын бүтээмж өндөр, биеийн байдал сэргэлэн цовоо байх учиртай. Үүний тулд:

-Тайван нойртой байхын тулд өдрийн цагаар дасгал хийж байх хэрэгтэй

-Хоолондоо анхаарах. Эрүүл зөв хооллох, унтахын өмнө хүнд хоол идэж, цай, кофе уухгүй байх.

-Унтахын өмнө халуун сүү ууж болно.

-Унтахын өмнө тархиа, биеэ амраасан байх ёстой. Үүний тулд 2,5 цагийн өмнө дасгал, сургуулилтыг хийж дуусгасан байх. Элдвийн санаа зовоосон асуудал, ажилд санаа зоволгүй маргааш болгож хойшлуул. Учир нь тархи ажилласаар байгаад нойр алддаг тал бий.

-Архи уух нь нойронд харш.

-Унтахын өмнө хөлөнд иллэг хийх

-Өрөөнд агаар оруулах, хэт халуун, хэт сэрүүн байхад унтахад тухгүй байдаг.

-7 жил тутам матрасаа сольж байх

-Бэлгийн тааламжтай харьцаа нь нойронд тустай эм юм.

Унтаж чадахгүй бол юу болох вэ?

Бага унтана гэдэг хурдан хөгширнө гэсэн үг. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд арьсанд маш муу нөлөөтэй юм. Учир нь арьс хуурайшиж, уян хатан чанараа алддаг. Мөн жин нэмж, эрүүл мэнд муудахаас гадна гоо үзэсгэлэнгээ алдах аюултай аж. Харин та доорх аргыг хэрэглэвэл хэдхэн секундын дотор унтаж чадах билээ.

Хурдан унтахын тулд яах ёстой вэ?

Энэ аргыг 4-7-8 гэж нэрлэдэг. Хийхэд тун амархан бөгөөд хугацаа огт шаардахгүй. Ингээд та дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.

Амаараа гүнзгий амьсгаа гаргаж, эвшээх мэт дуу гаргана.
Амаа хааж, 4 хүртэл тоолох зуураа хамраараа амьсгаа авна.
Амьсгаагаа түгжиж, 7 хүртэл тоолно.
Амьсгаагаа амаараа гаргаж, эвшээх мэт дуугарах зуураа 8 хүртэл тоолно.
Амьсгаа авна.
Ингэснээр зүрхний цохилт намжиж, бодол санаа тайвшран, хурдан унтдаг ажээ. Та дээрх дасгалыг унтах хүртлээ хийгээрэй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close