Бусад хүмүүс

Хайр дурлалтай учруулж өгдөг нууцлаг мод

Германы Эутин хотод 500 жилийн настай нэгэн царс мод бий. Нутгийн иргэд энэ модыг хайр дурлалтай учруулдаг онцгой ид шидтэй хэмээн итгэдэг тул “Шинэхэн хосуудын зууч” нэрээр алдаршжээ. Энд дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирсээр өдөрт 40 гаруй захиаг модны хөндийд хийдэг болсон юм. Орчин үед залууст зориулсан олон үйлчилгээ нэвтэрч буй ч тэд ид шид, романтик үлгэрт өнөөг хүртэл итгэсээр байна.

100 жилийн өмнө Минна хэмээх үзэсгэлэнт охин шоколад үйлдвэрлэгч залууд дурласан ч эцэг, эх нь маш их эсэргүүцэж хосуудыг уулзуулдаггүй байжээ. Гэвч тэд нууцаар захиа солилцож, царс модны хөндийд үлдээн үнэнч хайраа баталсан юм. Удалхгүй гэрийнхэн нь үүнийг мэдээд хосуудын гэрлэлтийг зөвшөөрсөн түүхтэй ажээ. Түүнээс хойш нутгийн иргэд царс мод романтик харилцааг хэвээр хадгалахад нөлөөлдөг хэмээн итгэх болжээ.

Өнөөдөр нутгийн захиргаанаас царс модыг шуудангийн кодтой болгож, хосуудын хайрын захидлыг албан ёсоор хүргэх үйлчилгээ нэвтрүүлсэн байна. Жинхэнэ хайраа олохыг хүсэгчид эндхийн бүх захиаг уншиж, өөрт таалагдсан нэгийг сонгон хариу бичээд үлдсэнийг нь буцаан хийх дүрэмтэй юм. 20 гаруй жил шуудан зөөгчөөр ажилласан Хайнз Мартинсын хэлж буйгаар захидлын ачаар 100 орчим хос гэрлэлтээ батлуулсан гэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close