Бусад хүмүүс

Дэлхийн хамгийн олон жил ханилсан хосын нууц нь эхнэрийн тэвчээр

Өндөр настнуудын тоогоороо тэргүүлэгч Японд хамгийн олон жил ханилсан хосод Гиннесийн Дэлхийн амжилт тогтоосон гэрчилгээг нь гардуулжээ.

108 настай Масао Мацумото, 100 настай Мияако нар 1937 оны 10-р сард гэрлэсэн ба тэд гэрлээд өдгөө 80 жилийг ардаа үджээ.

Эхнэр Мияако нь Ройтерст агентлагт өгсөн ярилцлагадаа, “Би маш баяртай байна. Үнэндээ миний л тэвчээрийн ач шүү дээ” хэмээн инээмсэглэл тодруулан ярьжээ.

Дайны үе байсан учраас Мацумотогийн гэр бүл хурим хийж чадаагүй ч тэд таван охин, 13 зээтэй болсон ба өнгөрсөн сард 25 дахь гуч нь мэндэлжээ.

“Аав ээжийн маань хувьд энэ бол маш хүндтэй шагнал юм. Тэд маань амар амгалан амьдраасай гэж хүсч байна.” хэмээн охин Хироми нь ярьжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close