Но-той хүн

Б.Наранхүү гишүүн дараа жилийн цагаан сараар УИХ-ын гишүүний ажилдаа ирнэ

Хурал тасалдагаараа алдартай “Мон-Уран”-ы Б.Наранхүү гишүүн сүүлийн нэг сард Төрийн ордонд хоёронтоо харагдлаа. Эхний удаад Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцыг элчин сайдад томилох эсэх асуудлыг авч хэлэлцэх үеэр ирж сууж харагдсан. Тэрээр сайн найзаа дэмжихээр иржээ.

Хуралдаанд үг хэлээгүй ч тагнуулч Б.Хурцад бие сэтгэлээрээ сэтгэл санааны нэгдэлтэй байгаагаа харуулав. Дараа нь сайн найзыг нь элчин сайдад томилох асуудлыг хэлэлцсэн УИХ-ын хаалттай хуралдаанд ирж, бараг шүргээд л гарлаа. Ингэж хэлэхийн учир нь Б.Хурцын асуудлыг маш хурдан шийдэж олонхийн саналаар дэмжсэн. Чуулганы танхимаас эхлээд уурандаа дэлбэрэх шахсан Ц.Нямдорж гарч ирсэн бол дараа нь “бод идсэн боохой” шиг Б.Наранхүү гарч ирсэн. Тэрээр хуралдааны танхимаас гарч өрөөндөө орж гадуур хувцсаа аваад л шууд гарсан гэнэ. Дараагийн удаад цагаан сарын золголтоор Төрийн ордноор ороод гарахаар төлөвлөж байгаа гэж хардаж байна.

Түлхүүр үг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close