Connect with us

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

A Cool-ийн тоглолт болов уу? Weeknd-ийн тоглолт болов уу?

Дуучин

A Cool-ийн тоглолт болов уу? Weeknd-ийн тоглолт болов уу?

Photo: Online Media

A Cool-ийн тоглолт болов уу? Weeknd-ийн тоглолт болов уу?

Дуучин, СТА A Cool буюу Б.Анхбаяр 2017.04.20-ны өдөр өөрийн дөрөв дэх бие даасан “WORLDACOOL” тоглолтоо UB Palace-ийн концертийн их танхимд хийлээ. Түүний тоглолтыг үзэхээр ирсэн үзэгч сонсогчид паласын танхимыг дүүргэжээ. Тоглолтын эхний хэсэгт залуучуудын мэддэг Ариунзаяа , Энхрий гэх  хайрын уянгалаг дуунуудаараа үзэгчдээ уяраасан тэрээр хоёрдугаар хэсэгт бүжгийн хэмнэлтэй электро дуунуудаа дуулсан. Дуучин залуу дан ганц дуулах биш нилээдгүй бүжгийн эвсэлтэй гэдгээ хөруулаад авсан. Тоглолтын хамгийн оргил хэсэг бол яалт ч үгүй Вийкндийн ковер дуу. Тэрээр The Weeknd “I feel it coming” дууг коверлон дуулсан тэрээр тоглолтынхоо төгсөлд The Weeknd-ийн дүрд хувиран тайзнаа гарч олныг гайхшруулаад авав. Би хэзээ ч алдагдалтай тоглолт хийж үзээгүй хэмээн бардам хэлж байсан дуучны үг үнэхээр үнэн байсан сурагтай. Ямартай ч Дэлхийн дуучинтай өрсөлдөж яваа монгол залуугийн тоглолт фенүүдэд ч таалагдсан бөгөөд тоглолт эхлээд дуусан дуустал түүний дууг даган дуулж босож бүжиглэж байсан гэнэшүү.

Өөрийн үзэл бодлоо СЭТГЭГДЭЛЭЭР илэрхийлэх

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

To Top