Бусад хүмүүс

80 НАСТАЙ ЯКУТ ЭМЭГТЭЙН ЗУРАГ ИНТЕРНЭТИЙГ ДОНСОЛГОВ

80 настай Айталы Ефремовна маш сайхан бүжиглэж, шүлэг бичиж, энд тэнд болж буй үйл явдлыг байнга сонирхдог байна. Түүний зургууд интернэтийг тэр чигт нь донсолгож, гайхшрал төрүүлжээ.

Айталы Ефремовна Сивцева (нөхрийнхөө овгоор Дьяконова) бол зохиолч Таллан Бурэгийн охин, Нам районы уугуул юм. Одоо тэр Якутск хотод сууж байна.

Тэрээр 67 настай дүү София, 60 настай Анастасия нарын хамт зургаа татуулжээ. Ач, зээ нар нь жаахан “дэггүйтэхээр” шийдэж, Айталы Ефремовна ч зөвшөөрчээ.

“Манай ээж даруухан ч, бас дэггүйтэхээс буцаагүй бөгөөд тэр ер нь ямар нэг туршилт хийх дуртай хүн. Тэгээд хиймэл үс, торон оймс өмссөнөөр бүр сэргээд ирсэн юм. Энэ нь түүнд таалагдсан. Тэгээд зурагчин түүний зургийг тараасан хэрэг. Энэ нь бүтэлтэй боллоо” гэж түүний охин Марфа Николаевна хэлжээ.

Идэвхитэй аж төрөх ёсыг баримтладаг Айталы үргэлж гайхалтай сайхан харагддаг байна. Ингэхдээ гоо сайхны ямар ч засал хийлгэдэггүй, харин гимнастик, бүжиг хийж, ой модоор зугаалах дуртай аж.

Айталы Ефремовна Намын районы эмнэлэгт сувилагчаар 40 жил ажиллажээ. Тэр таван хүүхэд төрүүлсэн төдийгүй 15 ач, зээ, 10 гуч, жичинцэртэй.

С.Инда

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close