Дэлхий

Korean Air компанийн ерөнхийлөгчийн эхнэр ажилчдаа дарамталж буй дүрс дахин дуулиан дэгдээлээ

Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн томоохон компанийн эзэн гэр бүлийг тойрсон дуулиан тасрахгүй байна.

Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо саяхан тус компанид өндөр албан тушаал хашдаг хоёр охиноо ажлаас нь чөлөөлж байгаагаа зарласан. Түүний охид уур бухимдлаа барьж дийлдэггүйгээсээ болоод ажилтнуудынхаа биед халдсан тохиолдлууд дараалан гараад байгаа. Тэгвэл Даваа гарагт Чо ерөнхийлөгчийн эхнэрийн ажилчидтай эвгүй харьцаж байгаа дүрс бичлэг тарж дахин дуулиан дэгдээгээд байна.

2013 онд эхнэр Ли Мюн Хэ нь Сөүл дэх амины орон сууцаа засуулж байхдаа тэнд ажиллаж байсан хүмүүсийг элдвээр дарамталж байсны улмаас одоо цагдаад шалгагдаж байгаа юм.

Харин өчигдөр JTBC сувгаар цацагдсан бичлэгт тэр 2014 оны тавдугаар сард Incheon Hyatt зочид буудлын барилгын ажил дээр ирээд ажилчидтай хэрхэн харьцаж байгаа нь бичигджээ. Уг зочид буудал нь Korean Air компанийн харьяа юм.

Хэрвээ бичлэгт дүрслэгдсэн эмэгтэй нь Ли Мюн Хэ мөн бол “Korean Air”-ийн гэр бүлтэй холбоотой дахин нэг хэрэг нэмэгдэхээр болоод байна.

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэлтэй

  1. I just want to mention I am just new to blogging and truly liked you’re blog site. Very likely I’m going to bookmark your blog . You really have beneficial well written articles. Cheers for sharing with us your web page.

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close