Бусад хүмүүс

ЗӨВЛӨГӨӨ: Цус харвасан хүнд ямар тусламж үзүүлэх вэ?

Магадгүй та найзтайгаа хамт хооллож байхад гэнэт тэр хутга сэрээгээ алдаж та гайхан яасан юу нь болохоо байсан талаар асуухад тэр ярьж чадахгүй ч юмуу гар хөлөө хөдөлгөж чадахгүй болвол харвалт өгсөн байж магад юм. Ийм явдал танд тохиолдвол доорх дарааллын дагуу яаралтай арга хэмжээ авна уу.

– Юуны өмнө та өөрөө сандралгүй тайван байхыг хичээ.
– Цус харвасан хүн болгон ухаан алдах албагүй тул та үндсэн 3 асуултын аргаар цус харвасан эсэхийг өөрөө тодорхойл
– Тодорхойлсны дараа яаралтай түргэн тусламж дууд
– Та энэ үйл явдал яг хэдэн цагт болов гэдгийг маш сайн тогтоо. Энэ нь эмчилгээ оношилгооны маш өндөр ач холбогдолтой юм шүү.
– Ойр орчимд байгаа хурц ирмэгтэй, гэмтээж болох зүйлсээс болгоомжтой зөөлөн холдуул.
– Түүнийг чөлөөтэй амьсгалуулахын тулд товч бариу хувцас зангиаг суллаж энгэрийг нь чөлөөтэй болгох, толгойг маш зөөлөн болгоомжтойгоор бага зэрэг өндөрлө.
– Тайван бай, найзтайгаа хамт бай. Магадгүй таны найз тайван байх юм бол таныг хараад тэр хүн ч тайван байна гэдгийг анхаараарай
– Найз тань ухаангүй байвал түүнийг чөлөөтэй амьсгалж байгаа эсэх, түүнийг судасны цохилтыг байнга хяна. – Эрүүл хүний судасны цохилт 1 минутад 70-80 удаа цохилдог. Шаардлагатай бол хиймэл амьсгал хий.
– Эмнэлгийн тусламжийг саадгүй олж ирүүлэхийн тулд хэн нэгнээр түргэний машиныг тосуулаарай.

Доорх зүйлсийг хэзээ ч бүү хий.

– Өөрөө хэзээ ч зөөж эмнэлэгт бүү хүргэ. Эмч үзэж байж хэрхэн яаж зөөвөрлөхийг мэднэ. Магадгүй та өөрөө өргөж зөөж байхдаа харвалтыг хүндрүүлэх, дахин харвалтад хүргэж болно.
– Хэзээ ч ямар нэгэн уух, идэх зүйл өг. Тэр залгиж чадахгүйгээс болоод хахаж болно. Хахаж ханиах нь даралтыг ихдүүлж, дахин харвалтад хүргэж болзошгүй.
– Түүнд ямар нэгэн даралт бууруулах болон цус шингэлэх эм /аспирин/ хэзээ ч бүү өг

Эх сурвалж: Hedu.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close