Бусад хүмүүс

Зуслангийн эзэнгүй айлуудыг тонодог долоон залууг баривчилжээ

Чингэлтэй дүүргийн нутаг, Шадавлин, Гүнт, Жигжидийн зусланд гарч буй айлуудыг эзгүйчлэн, эд зүйлсийг нь тонож хулгайлдаг байсан долоон залууг цагдаагийн байгууллагаас илрүүлэн баривчилжээ.

Тэд өнгөрсөн зургадугаар сард 25 айлаас эд зүйл тоносон болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Мөн тэднийг баривчлах үед цагдаагийнхан хувцсанд нь үзлэг хийхэд тусгайлан боловсруулж бэлтгэсэн, мансууруулах төрлийн бодис гарч ирсэн ажээ. Улмаар шинжилгээ хийхэд дээрх бодисуудыг хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.

Иймд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлж, хулгайн үйлдлүүдийг нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж, бүгдийг нь цагдан хориод байгаа аж.

source: medee.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close