Бусад хүмүүс

Нүдний хараа болон сонсголыг сайжруулж, арьсыг толигор болгох япончуудын нууц арга

Бидний танд санал болгож буй дараах дасгал нь нэн түрүүнд сээр нурууг сунгаж өгч, бөөрийг эрүүл хэвээр нь хадгалахад тусална. Мөн нүдний хараа болон сонсголыг сайжруулж, арьсыг толигор болгох шидтэй юм. Япончуудын дунд алдаршаад буй энэхүү дасгалыг та туршаад үзээрэй. Үр дүн нь тун удахгүй мэдэгдэх болно.

Сээр нуруу бол бие махбодийн гол тулгуур, хамгаас хайрлах ёстой эрхтэн юм. Зөв алхаж, сууж, хэвтэж хэвшвэл та үе мөчний олон төрлийн өвчин тусахгүй байх боломжтой. Тулааны урлаг Кунг-фугийн нэг урсгал болох “Чи Гун”-ы гол зүйл нь зөв амьсгалын дасгал юм. Чухам зөв амьсгалын дасгал хийснээр толгой сэргэг болохоос гадна биеийг дотроос нь эрүүлжүүлэх шидтэй ажээ.

1. Нэгдүгээр дасгал: Сээр нурууг чангалах

Энэ дасгал таны хэт их ачаалал авч, ядарсан нурууг амрааж, дараа нь чангалж өгнө.

1. Цэх зогсож, хөлөө нийлүүлнэ (Таны хөл нэг шугаманд байх ёстой).

2. Өвдгөө нугалалгүйгээр гараа доош болгож сунгалтын дасгал хийнэ. Толгойгоо доош бус дээш, цэх байлга. Энэ үед таны бэлхүүсний булчин сунаж байгаа нь танд мэдрэгдэнэ.

3. Энэ дасгалыг нийт зургаан удаа хийгээрэй.

Зургаан удаа давтаж хийснээр нуруу үл мэдэг сунаж, та илүү тэнцвэртэй зогсож чаддаг болно.

2. Хоёрдугаар дасгал: Нуруугаа тэгшлэх

Зөв зогсолт нь цусны эргэлтийг сайжруулж, нүдэнд тэжээл өгдөг төдийгүй эд эрхтэнүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлдэг. Энгийн хэрнээ маш үр дүнтэй энэ дасгал нь таны харааг сайжруулах болно.

1. Цэх зогсоод, толгойгоо хойш гэдийлгэ.

2. Ийнхүү 15 секунд зогс.

Энэ дасгалыг өдөрт хэд хэдэн удаа давтаж хийх ёстой. Нуруу цэх болж, сунаж, бас цээжийг тэнийлгэж өгдөг юм. Мөн цэх зогсох үед уушги тэлж, амьсгалаа гүйцэд сайн авснаар цусны эргэлт илүү чөлөөтэй болдог ажээ.

3. Гуравдугаар дасгал: Нуруугаа өргөх

Энэ дасгал нь хараа, сонсгол сайжруулж, арьсыг толигор болгодог. Уушгины багтаамжийг дүүргэж, бөөр, элэгний үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн хоол боловсруулах явцыг түргэсгэж, гэдэсний булчинг чангаруулдаг юм.

1. Хөлдөө 30 см-ийн зайтай зогсон хоёр гараа гэдэснийхээ харалдаа нийлүүлж барина.

2. Зөөлнөөр гүнзгий амьсгаа авч, хоёр гараа дээш өргөөрэй. Толгойгоо мөн адил гэдийлгэж тааз руу эсвэл гар руугаа харна.

3. Дараа нь тэр чигтээ амьсгаагаа татаж хэдэн секунд барина.

4. Алгуурхнаар амьсгаагаа гаргахдаа гараа хоёр тийш нь доош буулгана.

5. Энэ дасгалыг нийт зургаан удаа хийнэ.

source: caak.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close