Бусад хүмүүс

“Викториа секрет” шоуны шинэ од Винни Харлоу

Төрөлхийн арьс цайрах өвчтэй, загвар өмсөгч Винни Харлоу энэ намрын хамгийн том шоу үзүүлбэрийн багт орохоор болжээ. Тэрбээр Нью-Йорк хотноо зохион байгуулсан “Викториа секрет 2018” шоуны урьдчилсан шалгаруулалтад тун амжилттай оролцсон тухай түүний төлөөлөгч албан ёсоор мэдээлсэн байна.

Винни Харлоу загварын ертөнцөд хөл тавихдаа Тайра Банксийн “Америкийн дараагийн топ модель” нэвтрүүлгийн ялагчаар тодорч, олны танил болж байсан юм. “Викториа секрет 2018” шоуг ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулахаар хэлэлцэж байна. Энэ удаагийн шоунд хуучин сахиусан тэнгэр Тони Гаррн оролцох болсноо албан ёсоор зарласан бөгөөд тэрбээр сүүлийн таван жил тус шоунд оролцоогүй юм.

 

Г.Ням

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close