Бусад хүмүүс

Дэлхийн топ 500 сургуулийн жагсаалтад Оросын 11 сургууль багтав

Төгсөгчдөд нь амархан ажил олддог 500 их, дээд сургуулийн жагсаалтад Оросын 11 сургууль багтсан байна. QS Quacquarelli Symonds компани нь боловсрол, ажил эрхлэлтийн чиглэлээр дүн шинжилгээ хийж, зөвлөгөө өгдөг бөгөөд чансааны жагсаалтаа гурав дахь удаагаа гаргаж байгаа юм. Шинэ жагсаалтаа есдүгээр сарын 11-ны өдөр олон нийтэд ил болгосон байна. Дэлхийн улс орнуудын 600 гаруй их, дээд сургуулиудад дүн шинжилгээ хийж, 500-г нь чансааны жагсаалтад оруулжээ.

Оросын 11 сургуулийн жагсаалтыг Москвагийн Их сургууль тэргүүлсэн байна. Ингэхдээ Москвагийн Их сургуулийн чансаа өмнөх жагсаалтаас үзүүлэлт нь дээшилсэн байна. Харин Санкт-Петербургийн Их сургуулийн үзүүлэлт доошилжээ. Өмнөх жагсаалтад 110-т байсан Москвагийн Их сургууль энэ удаа 101-т оржээ. Тус сургууль хамгийн гол хоёр үзүүлэлт болох “Ажил олгогчдын үнэлгээ”, “Төгсөгчдийн үзүүлэлт” гэсэн ангилалд дээгүүр оноо авсан байна.

Жагсаалтад Москвагийн Их сургуулиас гадна Санкт-Петербургийн Их сургууль, МГИМО, Высшая школа экономики, Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн Их сургууль, Москвагийн Физик-техникийн дээд сургууль, МИФИ, МИСиС, Новосибирскийн Их сургууль, Плехановын нэрэмжит Эдийн засгийн Их сургуулиуд багтсан байна.

Дэлхийн чансааг Массачусетсийн Технологийн дээд сургууль (Мassachusetts Institute of Technology- MIT) анх удаа тэргүүлсэн байна. Өмнөх хоёр жагсаалтыг Стэнфордийн Их сургууль (Stanford University) тэргүүлж байсан бол энэ удаад Массачусетсийн Технологийн дээд сургууль тэргүүлж чадсан байна. Гуравдугаарт Лос Анжелесийн Калифорнийн Их сургууль оржээ. Дөрөвт, Харвардийн Их сургууль, тавд, Сиднейн Их сургууль, зургаад, Мельбурнийн Их сургууль, долоод, Кембрижийн Их сургууль, наймд, Берклийн Их сургууль, есөд Хятадын Чинхуа Их сургууль, аравт Оксфордийн Их Сургууль орсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close