Бусад хүмүүс

Өглөөний цайгаа битгий алгасаарай

Чи өглөөний цайгаа өдөр бүр уудаг уу? Одоо үеийнхэнд ажилдаа яараад хувцсаа өмсөөд л гараад явчих тохиолдол бишгүй байдаг болсон. Ажил дээрээ очоод цайлахаас залхуурч явсаар нэг мөсөн өдөр л гарч ходоодоо баярлуулна. Зарим хүн бүр угаасаа л уудаггүй, хоолойгоор давдаггүй юм гэх нь бий. Аль нь ч бай, өөртөө хайртай бол өглөөний цайнд 5 минутыг заавал зарцуулах 5 шалтгааныг Гоолингоо нь нэрлэж байна.

1. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүс эрүүл, амжилттай байдаг
Мэргэжилтнүүд наснаас үл хамааралтайгаар, өглөөний цай уусан эсэх нь хүний төвлөрөх, тогтоох, ажиллах чадварт нөлөөлдгийг тогтоожээ. Шөнө унтаж амарсны дараагаар хүний цусан дахь чихрийн буюу глюкозын хэмжээ буурсан байдаг. Харин глюкоз бол тархины болон булчингийн гол эрчим хүчний эх үүсвэр юм.

Иймээс тархи хэвийн хэмжээнд ажиллахын тулд хэрэгцээт шим тэжээлүүдийг өглөөний цайнаасаа авч байхаар зохицуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл хоол идэхээс нааш бодисын солилцоо явагдаж, бүх эрхтнүүд хэвийн үйл ажиллагаандаа орж чадахгүй гэсэн үг. Өглөөний цагийг илүү анхааралтай, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсвэл тэжээллэг зүйл заавал идээрэй.

2. Идэвхтэй, эрч хүчтэй амьдралд өглөөний цай чухал
Энгийнээр хэлбэл өглөөний цай уусан хүний бие илүү их эрч хүчтэй, сэргэг байдаг. Английн эрдэмтэд өглөөний цай уусны дараагаар биед “Энерги үйлдвэрлэж эхлээрэй” гэсэн дохио тардаг болохыг тогтоожээ. Тэгэхээр өглөөний цай уусны дараа биеэс чинь эрч хүч ундраад л байна гэсэн үг юм. Тиймээс өглөөний цайгаа алгасаж болохгүй шүү!

3. Өглөө илчлэгтэй, эрүүл хүнс хэрэглэвэл түргэн хоолноос татгалзахад чинь тусална
“Өглөө юм идэхгүй байхад зүв зүгээр байдаг мөртлөө яг өдрийн цайны цаг болохоор л хэд хоног хоосон байсан юм шиг өлсдөг ш дээ”-Өглөөний цайгаа уудаггүй хүмүүс ингэж хэлэх нь олонтаа.Боловсруулах зүйлгүй, хов хоосон ходоодтой үед төв мэдрэлийн системээс чам руу “хоол нэхэх мэдрэмж”-ийг илүү хүчтэйгээр илгээх болно. Тиймээс л өглөө нь юм идээгүй хүмүүс өдөр нь их хэмжээний бөгөөд хоолны дуршил өдөөдөг, өөх тостой буруу хоол руутэмүүлэх нь элбэг. Харин өглөөний цай уучихвал өдөр нь тийм ч их өлсөөгүй байхдаа “эрүүл ухаан” –аа ашиглан зөв хоолыг, зөв порцоор сонгон идэж чадна.

4. Зүрхний эрүүл мэндэд чухал нөлөөтэй
Харвардын их сургуулийн олон нийтийн эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаагаар өглөөний цайг алгасах зуршил нь зүрхний элдэв эмгэгээр өвдөх эрсдэлийг 27%-иар ихэсгэдгийг тогтоожээ. Эрдэмтэд 16 жилийн турш 26 мянган хүний дунд судалгаа явуулсан бөгөөд өглөөний цай уудаг, уудаггүй хүмүүсийн судалгааны үр дүн маш зөрөөтэй гарсан байна.

5. Чихрийн шижинтэйболох эрсдэлийг бууруулдаг
Өглөөний цай уудаггүйгээсээ болж чихрийн шижинтэй болсон тохиолдол маш олон бий. ДЭМБ-ээс ч өглөөний цай уух нь өдрийн турш өөрийн хоолны дуршлыг хянаж, чиглүүлэхэд чухал үүрэгтэй байдаг талаар мэдээлэл гаргаж байсан. Яваандаа чиний муу зуршил чамайг 2-р зэргийн чихрийн шижин болон цусны даралттай болоход ч нөлөөлж болох юм шүү. Тиймээс эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхэн өглөөний цайгаа алгасалгүй тогтмол ууж байгаарай.
Эх сурвалж http://www.info.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close