Бусад хүмүүс

Шүдний оо, сойзгүй үед амны ариун цэврээ хэрхэн сахих вэ

Санамсаргүй оо, сойзоо мартсан, эсвэл ариун цэврээ яаралтай сахих шаардлага гарсан үед танд хэрэг өолох зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасныг хүргэе.

-Хоол идсэний дараа усаар амаа зайлбал амны хөндий дахь үлдэгдлийг зайлуулдаг.

-Ургамлын тосоор амаа зайлж эрүүлжүүлэх бас нэгэн арга байдгийг санахад илүүдэхгүй.

-Хоол идсэний дараа чихэргүй бохь 20 минут зажилснаар амны элдэв үнэр дарагдана. “Хylitol” агуулсан бохь нь мөн шүд цоорохоос сэргийлдэг.

-Ааруул, ээзгий дэвтээсэн ус нь амны хөндийн бичил орчныг тэнцвэржүүлж, бактерийн үржлийг саармагжуулахаас гадна шүд цоорохын эсрэг үйлчилгээтэй.

-Ислэг ихтэй ногоо жимс болох лууван, алим нь шүдний өнгөрийг арилгаж, амны хөндийг цэвэрлэдэг.

-Хатуу бяслаг нь шүдний өнгөр багасгах, амны хөндийн бичил орчныг тэнцвэржүүлж, бактери үржих явцыг удаашруулдаг.
Мөн шүд цоорохын эсрэг үйлчилгээтэй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close