Бусад хүмүүс

Нэрээ нууцалсан иргэн 16 дахь жилдээ ачааны машин дүүрэн цагаан будаа бэлэглэжээ

Өмнөд Солонгос улсын Тэгү хотын захиргаа нь жил бүр үндэсний их баяр бопох Чусокийн баярын өмнө, нэрээ хэлэхийг хүсдэггүй нэгэн иргэнээс ачааны машин дүүрэн цагаан будаа хүлээж авдаг байна.

   Ил гарахыг хүсдэггүй иргэн нь өөрийгөө Китари хэмээн нэрлэсэн ба энэ жил 10 кг-аар савласан 2.000 уут цагаан будаа болон 1.200 хайрцаг гоймон илгээж, өрхийн орлого багатай айл өрх, ганцаараа амьдардаг өднөр настнуудад бэлэглэхийг хүсчээ.

    Тэрээр 2003 онд 20 кг-аар савласан 20 уут цагаан будааг анх хандивлаж байсан бөгөөд жил ирэх тусам хандивын хэмжээ нэмэгдэж, сүүлийн жилүүдэд ачааны машин дүүрэн будаа өгдөг болсон байна.

    Тэгү хотын захиргаа нь нэрээ хэлэхийг хүсдэггүй сайн санаат иргэн 16 жилийн турш 700 сая воноор үнэлэгдэх 30.000 уут будаа хандивласан  тооцоо гаргасан ба  монгол мөнгөөр тооцвол 1 тэрбум 400 сая төгрөг болох ажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close