Бусад хүмүүс

Нүдний шилтэй хүмүүс бусдаас ухаалаг болохыг эрдэмтэд баталжээ

Нүдний шилтэй хүмүүс ухаалаг харагддаг гэж зарим хүн боддог. Гэтэл бодит байдал дээр ч “дөрвөн нүдтэн”-үүд үнэхээр ухаалаг болохыг эрдэмтэд нотолсон байна. Судалгаанаас харахад харааны шил зүүдэг хүмүүс огт шил зүүдэггүй хүмүүсээс илүү ухаантай байсан гэнэ. Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хараа муудах болон оюуны чадамж хоёрын холбоог судалсан бөгөөд хүн төрөлхтний сэтгэхүйн үйл явцад генетик нөлөө үзүүлдэг гэсэн нотолгоо олж чадсан байна.
Судалгаанд 16-102 насны 300.000 орчим хүн оролцжээ. Энэхүү судалгааны үр дүнд эрдэмтэд ухаалаг байдлын илрэл болсон 148 төрлийн генийг олж илрүүлсэн байна. Үүний ачаар эрдэмтэд хараа муудах, даралт ихсэх зэрэг нь хүний ухаалаг байдалд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэджээ. Ингээд нэлээд хугацаанд судалгаа хийсний дараа ухаалаг байдал болон хараа муудах хоёр хоорондоо холбоотой болохыг тогтоосон байна.

1Ухаалаг хүмүүс илүү урт насалдаг
Ухаалаг хүмүүс жирийн хүмүүсээс 28 хувиар илүү шил эсвэл линз зүүж байсан бөгөөд тэдний 32 хувь нь ойрын хараа муутай байсан гэнэ.

Ухаалаг буюу нүдний шилтэй хүмүүс тархины даралт, зүрхний шигдээс, уушгины хавдар болон үе мөчний өвчнөөр бага өвчилдөг болох нь батлагджээ.

Тэд стресстэх нь бусдаас 30 хувиар бага байсан төдийгүй 17 хувиар илүү урт насалдаг байна. Үүнээс гадна ухаалаг байдал нь төрөл бүрийн зан араншинд нөлөөлдөг аж.
2Хөгжилтэй зан бол “Тархины дасгал”
Олон нийтийн дунд үргэлж хөгжилтэй яриа өрнүүлдэг хүнийг ухаалаг гэж бодох хүн олдохгүй л болов уу. Үнэн хэрэгтээ хүн инээлгэхийн тулд аливаа асуудлыг сайтар дүгнэж, тохирсон үг хэллэг ашиглаж, хийсвэр сэтгэлгээ сайтай байх шаардлагатай учир ухаалаг байдал энэхүү зан араншинд нөлөөлөх нь тодорхой.

Эрдэмтэд хөгжилтэй занг “Тархины дасгал” хэмээн нэрлэдэг. Нью Мексикийн их сургуулийн эрдэмтэд хийсвэр сэтгэлгээ, хошигнол бичих чадварыг олон хүн дээр туршиж үзсэн бөгөөд туршилтын үр дүнд хөгжилтэй, хошин байдал нь ухаалаг байдлаасаа шууд хамааралтай болохыг тогтоожээ.
3Солгой хүмүүс илүү ухаантай байдаг
Дээр үед солгой гараараа бичдэг хүмүүсийг заавал баруун гараар нь бичиж сургах гэж хичээдэг байсан. Энэ нь хүүхдийг сэтгэл санааны хямралд оруулж, хичээл сурлагадаа муудах сөрөг үр дагавар дагуулж байсан билээ.

Азаар орчин үед энэ дүрэм үйлчлэхээ больсон бөгөөд харин ч солгой гартай хүмүүсийг ухаалаг, үеийн хүүхдүүдээсээ илүү хөгжил сайтай хэмээн үзэх болжээ. Афины их сургуулийн хийсэн судалгаанаас харахад солгой гартай хүмүүсийн баруун тархи илүү сайн хөгжиж, ой тогтоолт сайтайгаас гадна сэтгэн бодохдоо сайн болдог гэнэ. Үүнээс гадна солгой гартай хүмүүс илүү бүтээлч сэтгэлгээтэй байж өөрийн бодлыг бодит байдал дээр амархан хэрэгжүүлдэг ажээ.
4Байнга санаа зовох нь ухаалаг хүний шинж
Эрдэмтдийн үзэж байгаагаар хэт их ухаалаг байх нь сэтгэл зовних сөрөг үр дагавар дагуулдаг гэжээ. Их санаа зовдог хүмүүсийн тархи илүү их идэвхтэй байдаг гэнэ. IQ өндөртэй хүмүүсийн сэтгэл зовнил энгийн хүмүүсээс их байдаг болохыг эрдэмтэд баталжээ. Хэдийгээр мэдлэг таны сэтгэл зовнилыг арилгаж чадахгүй ч өөрийгөө хамгийн ухаалаг нэгэн гэж бодоход таатай байх болов уу.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close