Бусад хүмүүс

Норвеги бүсгүй 3 хүүхэд тээсэн 20 КГ гэдсээ харуулжээ

Данид амьдардаг 36 настай норвеги бүсгүй Мария хоёрдахь удаагаа бие давхар болж өнгөрсөн 5-р сарын 9-нд жирэмсний хяналтанд оржээ. Энэ үед 13 долоо хоногтой байсан агаад шинжилгээгээр гурван ихэр тээж байгаа нь батлагджээ. Хоёр охин, нэг хүү гэнэ. Гурвын гурван ихэртэй болсоноо мэдсэн бүсгүй болсон явдлыг амьдралдаа учирсан хамгийн том гэнэтийн бэлэг гэжээ. Жирэмслэлтийн дунд үедээ гэдэс нь ийм харагдаж байсан.
Гайхалтай нь энэ үеэс эхлэн гэдэс нь эрчимтэй бас өвөрмөц байдлаар томорч эхэлсэн гэнэ. Бүсгүй гэдэснийхээ томролтыг хоёр долоо хоног бүрээр зургийг нь авч “баримтжуулсан”. 9-р сарын 10-нд сүүлчийн удаагийнхаа зургийг авчээ.

Энэ үед гэдэс нь 20 кг жин татаж байсан агаад ураг нь зөв хэлбэр байрлалаа алдаагүй байжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close