Бусад хүмүүс

Холливудын хамгийн муухай ааштай хүүхнүүд

Эдгээр эмэгтэйчүүд гуалиг биетэй, гэм зэмгүй царайтай боловч тэднийг сахиусан тэнгэртэй эндүүрч болохгүй. Тэд бол дэлгэцэн дээр гардаг дүрүүд шигээ гоё сайхан ааштай, наалинхай эмэгтэйчүүд биш гэнэ. Бодит амьдрал дээр бол энэ хүүхнүүд хэнтэй ч болов арсалдахад бэлэн эрслэн мэт. Хамтрагчид нь, найруулагчид, туслахууд нь тэдэнтэй ам зөрөхөөс зайлсхийдэг. Энэ удаа бид Холливудын хамгийн муухай ааштай долоон хүүхнийг танилцуулж байна.
Жулия Робертс

“Хөөрхөн хүүхэн” кинонд тоглож алдар хүндийн оргилд гарсан Жулия бүсгүй зураг авалтын үеэр элдэв шаардлага тавьж, ядаргаатай загнадгаараа алдартай нэгэн. Өөрийн нөхөр Денни Модерыг гэр бүлээс нь салгаж авч яваад зогсохгүй тэдэнтэй нь ер харилцуулдаггүй байна. Өөрийн гэр бүлийг ч гэсэн Робертс атгандаа байлгадаг гэнэ шүү. Үеэл дүү Эммагаа хүртэл сүйт залуугаас нь салгаж дөнгөсөн аж. Мөн өөр нэг дүүгээ амиа егүүтгэхэд хүргэсэн гэдэг.

Мадонна

Попын хатан хаан 60 настай энэ эмэгтэй тарчигхан амьдралд өссөн ч хоол олж идэхийн тулд зөөгчөөс авахуулаад эсэн бусын ажил хийсэн нэгэн. Шүдээ зуун байж тэрээр амжилтад хүрсэн нэгэн. Бохир заваан амьдралыг үзсэн Мадонна өдгөө ариун цэврийг дэндүү сахиж, хажууд нь хэн нэгэн тамхи татахад тун дургүй. Гудамжинд түүнийг нарнаас халхлах шүхэр бариад алхах туслах нь байнга дагадаг. Саяхан л гэхэд Их Британийн 53 настай нэгэн загвар өмсөгч эмэгтэй Мадоннагийн зүгээс бэлгийн дарамт амсаж байсан гэдгээ өгүүлжээ. Мадонна түүнийг клипэндээ тоглуулсны дараа янз бүрээр оролдсон гэнэ шүү.

Сандра Баллок

Энэ жүжигчин эмэгтэй муухай ааштай гэдгээсээ огт ичиж зовдоггүй нэгэн. Бүгдийг захирах дуртай аж. Тиймээс түүнтэй үг сөргөлдөх хүн бараг гардаггүй гэнэ шүү.

Анжелина Жоли

Хүмүүс түүнийг XXI зууны эмэгтэй бурхан тэнгэр хэмээн нэрлэдэг ч бодит амьдрал дээр Жоли яг л Малефисент гэсэн үг. Тэрээр жүжигчин Женнифер Энистоны найз залууг булааж авсан төдийгүй Брэд Питтийг хүүхэлдэй шиг болгосон нэгэн. Питтээс салсныхаа дараа хор шар нь буцалсан Жоли өөрийн дурсамжийн номыг бичихээр шийджээ. Түүндээ Жоли гэр бүлийн бүх бохир заваан амьдралаа өгүүлж, Питт хэрхэн уудаг байсан, хүүхдүүдээ зоддог байсан талаар бичнэ хэмээн таахалзжээ. Ийм замаар Жоли Брэдээс өшөө авч, хүүхдүүдээ дангаар асрамжлах эрхийг авна гэж тооцоолжээ.

Шэрон Стоун

Энэ эмэгтэй Холливудын хамгийн балиар ааштай эмэгтэй гэсэн хэргэм цолтой билээ. Гэнэт хэн нэгэнтэй тэрсэлдэх бол түүний хувьд юу ч биш. Дээрэнгүй зантай Шэрон Стоун онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдтэй хэрэлдэж, хувцсыг нь оёдог эмэгтэйг хүртэл асгартал уйлуулж чаддаг байна.

Шеннен Доэрти

Хэд хэдэн олон ангит кинонд дүр бүтээсэн жүжигчин Шеннен Доэрти хамт ажилладаг хүмүүсээ үнэхээр тарчлааж, хэт өндөр урамшуулал шаарддаг муухай зантайгаараа зартай. Тийм ч учраас продюссерүүд, найруулагчид түүнийг яаж ийгээд кинондоо удаан тоглуулдаггүй байна. Түүнтэй хамт кинонд тоглосон зарим нэг эмэгтэйчүүд үс гэзэгнээс нь зулгааж авах бодол агуулж байснаа нуулгүй ярьдаг билээ.

Наоми Кэмпбел

Энэ супермодель бүсгүй гоё сайхан урт хөл, новшийн ааш зангаараа алдартай нэгэн. Жижигхэн зүйлээс болоод уурлаж орхидог, загварын үзүүлбэр болох эцсийн мөчид оролцохоос татгалзаж шуугиан тарьдаг. Элдэв ааш зан гарган гомдол нэхэж хүмүүсийг зовооно. Гэрийнхээ үйлчлэгчийг алгадаж зодох, туслах бүсгүй рүүгээ гар утсаа шидэх бол түүний хувьд юу ч биш. Сэтгүүлчид болон цагдаа нартай хүртэл тэрсэлдэж, нударга зөрүүлэхээс буцдаггүй хар ирвэс.


Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close